Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Олимпийн наадам эхлэх өдөр буюу энэ сарын 23-нд Токиод анх удаа биечлэн уулзахаар төлөвлөөд байсан билээ. “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайдтай нэг цаг орчим үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байв. Гэтэл Сүга олимпийн нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснөө зарласан. Гэсэн ч Өмнөд Солонгосын тал найдвар тавин уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн базааж байсан юм.
Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд оролцохгүй болсон талаар өчигдөр /2021.07.19/ мэдээлэв.
Дээрх уулзалт зохион байгуулагдвал талууд Дэлхийн II дайны үед Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан зугаацуулагч эмэгтэйчүүд гэгдэх хятад, солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар болон тухайн үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлж байсан солонгос ажилтнуудын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байв.
Хоёр улсын удирдагчид анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаар хурцадмал харилцаагаа сайжруулна гэсэн найдвар ийнхүү тасарч байна гэж шинжээчид дүгнэж байна. Ирэх оны тавдугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Мүн Жэ Иний засаглалын үед хоёр улсын харилцаа хэвийн болох эсэх нь ингээд эргэлзээтэй болж байна гэв.
Өмнө нь 2018 онд болсон Пёнчаны Олимпийн наадмын үеэр Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо БНСУ-д айлчилж байсан. Уг айлчлалыг хүндэтгэж, талархаж буйн илэрхийлэл болгон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японд айлчилна гэж эрх баригчид найдаж байв.
Хоёр улсын харилцаа сүүлийн үед хурцадмал байна. Нэгнийхээ эсрэг экспортын хориг тавьж, газар нутгийн маргаан үе үе сөхөгдөж байна. Саяхан олимпийн наадмын бамбарыг аялуулах газрын зурагтаа Япон улс Такешима арлыг өөрийн газар нутаг мэтээр дүрсэлсэн нь ээлжит зөрчлийг үүсгэсэн юм. Өмнөд Солонгосын тал Докдо гэж нэрлэдэг далай дундах хос хадан хясааг өөрийн газар нутагт тооцож, харуулын пост байрлуулсан байдаг.
Хамгийн сүүлд Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар ёс бус үг хэлсэн нь байдлыг улам дордуулсан юм.
Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага өгөхдөө хоорондын харилцаагаа сайжруулахаар хичээж буй Өмнөд Солонгосын талын хүчин чармайлтыг “гар хангалга хийж өөрсдийгөө зовоож байна” хэмээн ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын Элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн дипломат бус, бүдүүлэг үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. Элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ажлын албаны эх сурвалж "Япон улстай яриа хэлэлцээ хийх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдээд, хоёр удирдагч уулзах өөр нэг боломж гарна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.Харин Мүн Жэ Ин Японд айлчлахгүй гэсэн шийдвэрийн хариуд Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ сэтгүүлчдэд хэлэхдээ "Япон улс тогтвортой байр суурийг үндэслэн Өмнөд Солонгосын талтай үргэлжлүүлэн нягт харилцаа холбоо тогтооно" гэв.
Мөн Японы дипломатчийн увайгүй үг Мүн Жэ Иний шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар асуухад Суга “Сөүлийн шийдвэр гаргах үндэслэлтэй холбоотой тайлбар өгөх боломжгүй байна” гэж хариулжээ.
Гэхдээ тэрбээр “Энэ нь дипломат ажилтны хувьд маш зохисгүй мэдэгдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, дипломат ажилтан нь ийм зүйл ярьсанд харамсаж буйгаа илэрхийлсэн” байна. Японы эрх баригчид тухайн ажилтныг огцруулахаар төлөвлөж байна гэж “Киодо Ньюс” агентлаг Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалж: Straitstimes
Зочин 2021-07-20 202.126.90.53
Дипломат албаны хүний амнаас яаж ч бодсон ийм үг унах ёсгүй л дээ муухай… Япончууд Со-г хэрхэн басамжилдагаа л илэрхийлж байгах байх даа өөрөөр харагдахгүй байна.
dd 2021-07-20 122.201.26.186
umnud so hachin awgai zantai ymnuudaar olymp dutahgui shd
Зочин 2021-07-20 67.81.184.102
Японы империализм хийсэн нүгэлээ төлөх ёстой
prezidentmenej 2021-07-20 130.253.29.10
homoajilchdaar.
xaa saigyi op gaigui bolj
xoshgoryylj 2021-07-20 130.253.29.10
COMPUTER @ -TV KAMERAAR – BYX YUMIIG NI XULGAILJ,
FB -WORKEROORS. AJLIIN BAIRAAR job hunt angyychlax,intern/model geed kontnp ali opnoor dairch ungurch bgaa BOLGJ.
Оноч 2021-07-20 66.181.160.13
Солонгосуудын тавиад байгаа асуудал нь 2 орны хооронд шийдэгдсэн асуудал юм. Ө.х. урьд нь гэрээ хэлэлцээрээр Япон буруугаа хүлээгээд өмнөд со-гийн хохирогч гэх эмэгтэйчүүдэд нөхөн олговор олгож, энэ асуудлыг дахин сөхөнгүй гэдэг байдлаар 2 тал ойлголцсон юм билээ. Гэтэл Со нар ТББ буюу иргэний нийгмийн зүгээс энэ асуудлыг үргэлжлүүлэн тавьж улмаар Солонгосын тал дахин цааш хэлэлцэх сонирхол илэрхийлж эхэлсэн. Японы тал дахиж хэлэлцэхгүй, энэ асуудал дууссан гэдэг байр суурьнаас хандаж буй юм.
Зочин 2021-07-20 122.201.24.122
Энэ хавьд хэн хүчтэй болсон нь эхлээд Солонгосыг очиж дээрлэхдэг нь нэгэнт тогтсон заншил шахуу болсон юм.
Зочин 2021-07-20 49.0.130.132
Сул унгасууд бол заваан хүмүүс.
t 2021-07-20 130.253.29.10
cosuald olon nuuted damjuul
Үнэн үг 2021-07-20 139.5.216.230
Өмнөд Солонгос улс Том эдийн засагтай хөгжингүй хүчтэй Орон мөн боловч яг үнэндээ Япон улстай харьцуулбал аль ч талаараа дутна. Япон улс Өмнөд Солонгосыг газар нутаг, хүн ам, эдийн засгийн хэмжээгээрээ хэд дахин нугалдаг Том Гүрэн. Аль эрт хэзээнээсээ л Япон улс Дэлхийд зартай алдартай хүчирхэг Эзэнт Гүрэн байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Япончууд үеийн үед Өмнөд Солонгосоос илүү хүчирхэг байсан юм шүү. Аливаа зүйлд эрэмбэ дараалал зангараг чухал байдаг.
Зочин 2021-07-20 59.153.114.18
Япончууд бол хоёр нүүрт балмад амьтад.
Зочин 2021-07-20 49.0.130.132
Сул унгасыг өмөөрөх?
Бат 2021-07-20 202.70.34.70
Ер нь бол хоёр орны улс төрийн харилцааны зангилаа асуудлаар мэргэжлийн, мэргэшсэн дипломатч хүн өөрийн хувийн байр суурийг илэрхийлдэггүй бичигдээгүй хууль үйлчилдэг. ДТГ-ын дэд тэргүүн ёс бус үг хэлсэн хэдий ч энэ нь Японыг Солонгост хэрхэн хандаж буй хандлагыг тойруу замаар илэрхийлсэн бөгөөд дээд удирдлагаас өгсөн зааврын дагуу юм уу гэж харагдахаар байна. Хоёр орны тэргүүн нарын хэлэлцэх асуудал маш эмзэг бөгөөд Японы хувьд их нүүр улаалгасан яриа хэлцэл болох байлаа.
Zoro 2021-07-20 124.158.68.90
Одоо цагийн Япон хүмүүс үнэхээр ёс зүйтээ гэдэгт бүгд хүлээн зөвшөөрч байгаа байх. Харин одоогийн Япончууд бас өмнө нь тийм ч сайн хүмүүс байгаагүй ээ. Хуучин самурайгийн үед Япончууд маш хэрцгий байсан цаг үе. Солонгосын хойг, Хятадын нутаг дэвсгэр дээр туйлын харгис бодлого явуулдаг байсан даа.