Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү? | News.MN

Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү?

Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү?

Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үү?

Цар тахлын улмаас бүтэн хоёр жил гэртээ “хоригдсон” хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол төдийгүй олон зүйлээр хохирч буй. Ялангуяа сурч мэдэх эрхээ хязгаарлуулсан сурагчдын хичээлийн хоцрогдлыг давтлагаар нөхөөд ч арилгаж чадахгүй биз ээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс ерөнхий боловсролын сурагчдын хичээлийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч эл шийдвэр хойшлогдсон.

Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нд танхимын сургалтыг нээж хичээлийн шинэ жил эхлэх үү аль эсвэл дахин цахимаар хичээллэх үү гэдэг нь өнөөдрийг хүртэл эргэлзээ дагуулсаар байна. Ямартай ч энэ жил танхимын сургалтыг нээж, хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Боловсрол шинжлэх ухааны яамнаас төлөвлөжээ.

Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2021.07.19/мэдээлэхдээ “Хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ Covid-19-ийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид цар тахалтай дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа” гэсэн юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай саналаа Улсын онцгой комисст хүргүүлээгүй байгаа аж. Мөн Улсын онцгой комисс ч эл асуудлыг хэлэлцээгүй байгаа юм. Хэдийгээр салбарын сайд нь есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ гэдгийг мэдэгдсэн ч Улсын онцгой комиссоос “Энэ жил танхимын хичээлийг нээх эсэх нь халдварын нөхцөл байдлаас шалтгаална” гэх мэдээллийг өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Улсын онцгой комисс Боловсрол шинжлэх ухааны яамны саналыг дэмжлээ ч халдварын нөхцөл байдал хүндхэн байвал дахин теле хичээлийг эхлүүлэхээс өөр сонголтгүй бололтой.

Бодит байдал дээр теле хичээл ч танхимын сургалтыг орлож, хүүхдүүдийн хичээлийг хоцрогдлыг нөхөж бас нийгэмшүүлж чадахгүй. Хүүхдүүдийн хувьд нэг хэсэг нь теле хичээлээ алдаг оног үзэж байхад нөгөө хэсэг нь огт хичээлгүй, хоцорч байна. Цахим интернет, эрчим хүчний хангалт, оршин суугаа байршил зэрэг олон хүчин зүйлсээс болж 174 мянган хүүхэд зайнаас суралцаж чадаагүй. Гэтэл XXI зуун гарсан өнөө үед мянга мянган хүүхэд цахимаар хичээллэж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүнээс харахад л  танхимын сургалтыг теле хичээлээр орлуулсан ч хангалтгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Цар тахлын өнөөгийн нөхцөлд цэцэрлэг, сургуулийг хаасан ч хүүхдүүд гэртээ халдвар авч бас нийгмийн идэвх оролцоогүй болж байна. Ердийн үе шигээ өдөр бүр анги танхимд цуглаж, найз нөхөдтэйгөө уулзахгүй гэртээ хоригдох болсноор гадаа ч гарах эрхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь өдийд Засгийн газар, Улсын онцгой комисс нь чимээгүй “дүмбийж  иргэдээ эргэлзүүлэх биш аль хэдийн шийдвэрээ гаргасан байх учиртай. Хичээлийн шинэ жил хаяанд тулсан байхад бид цар тахлаас “эмээж” хөл хорихоос илүүтэй дасан зохицож танхимын сургалтаа нээх цаг нь болоод байна.

Танхимын хичээлийг ирэх есдүгээр сарын 1-нд эхлүүлэхийг дэмжих үү?

69.01%
30.99%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aminerdene 2021-07-20 202.126.90.77

9sariin 1 nd heceel ormoor baina tsuu

Avatar

12r angiin suragc 2021-07-20 202.126.90.36

Tanhimiin surgalt maash ih heregteei bna bi odoo 12r angid devshin suraltsan anh hyatdad corona garhad haldvar tarhah ayultai geh shaltgaanaar hamgiin ehend surguuliaa haasan ter uyd bi 14,5 nastai 10r angiin suragc bsn, odoo 2jil ongrohod sursan medsen zuilcgui nas l nemegdsnees oor oorchlogdson zuil unendee alga sursan medsen zuils martagdaj duuslaa. Surahad oroitohgui gedeg bol hamgiin hudlaa zuil surj medeh yostoi surah tsagtaa surah yostoi.

Avatar

12r angiin suragc 2021-07-20 202.126.90.36

Minii aldagdsan2jiliig tor zasag baitugai burhan c butsaaj ogj chadq. Tiim ucraas tanhimaar oroh tsagiig bagsgah oruulahq gj bish harin c nemeh ystoi yalanguyaa ahlah angiig. Yesh beldej bga suragcdaa davtlaga ogj, beldehed ni sn tuslah yostoi gej bodoj bna, ard irgedee bodoh gj haalttai haalganii tsaana computeriin ard suuh bish niigemd garj tolovshihod ni tuslahiig helne bh gj bodoj bna. Uunii tuld 9sariin1n hurtel haldvariin golomtoo tsurmand oruulj, ireedui hoich uriinhee toloo zutgeesei

Avatar

irged 2021-07-20 66.181.171.26

xicheelee hee tanximiinsurgalt xeregtei

Avatar

Зочин 2021-07-20 103.10.23.176

Делта вирус хаалга тогшиж байна яаж зохицуулах вэ сайн судал ярилц

Avatar

Зочин 2021-07-20 124.158.74.120

Харин тиймээ.

Avatar

Зочин 2021-07-20 202.55.188.98

Vaktsin hiilgeed yah ym. Vaktsin hiilgesen ch gsn covid.oor uwduj, nas barj bna. Vaktsin hiilgeegvi tsetserleg, baga angiin hvvhdvvd haldwar awbal yah we. Vneheer aimshigtai. Bi law hvvhdvvdee ywuulahgvi. Covid edgeed sar bolj bga ch odoo ch mash ih zowiurtai ve ve amisgal awch chadahgvi dawchdaj, joohon l hudulhud mash ih ydarj sulidaj bna.

Avatar

зочин 2021-07-20 124.158.74.120

Тиймээ. Би бас хүүхдээ өгөхгүйэ

Avatar

Зочин 2021-07-20 202.9.46.163

Дарга нар ч тэр хүмүүс ч тэр Монголыг өөдөн татах ухаан чадал түй ч алга Арчаагүй дорой жижиг үндэстэн юм аа

Avatar

Зочин 2021-07-20 122.201.24.20

Сур сур сур сур !!!!! Малнууд нь төлтэйгөө гэртээ байцгаа

Avatar

klara 2021-07-20 202.126.94.84

12 оос дээш настангууд ба багш нараа 100% вакцинжуулаад сургуулиа нээе ээ. Арай хэтэрхий урт хөл хорьж хохироолоо шүү дээ.

Avatar

Зочин 2021-07-20 202.179.24.184

10 жилийн сургалттай болгое

Avatar

зочин 2021-07-20 202.126.88.216

энэ жил шинэ элсэлт авалгүй өнгөрсөн жилийн хүүхдүүдээ 1р ангид нь суулгаад цаашид 7 наснаас нь элсэлт авсан дээр

Avatar

zochin 2021-07-20 124.158.107.17

12-17 nasnii huuhduudiin 70 huvi ch geh shig, hudlaa yariad bj gene. 12-15 nasaa erdoo hedhen huvitai yajiihad ni 1r tung ch hiihgui zogsoochood, yuun 70 % bee. vaktsingui huuhduud yaahiin, yuun tankhim hicheel, ene bdlaaraa hudlaa.

Avatar

Зочин 2021-07-20 122.201.24.20

Чам шиг малнууд төлтэйгөө гэртээ бж бай

Avatar

Зочин 2021-07-20 66.181.185.165

Хичээл танхимаар явуулж эхлэх Нөхцөл нь бүрдээгүй л байгаа харагдах юм даа оюутан сурагчдаас сургалтын төлбөр хураах ажлаа ярьж байгаа биз хаалттай өнөөдрийг хүрэхэд хичнээн хүүхдүүд оюутан сурагчид халдварт өртсөн бол Тооцоо судалгаанууд чинь алд дэлэм зөрөөтэй байгаа ш дээ бас нэг халдвартай хүний Ард хэдэн хүн байх магадлалтай гээд байлаа

Avatar

Зочин 2021-07-20 122.201.26.3

Нийтээр нь 2 анги улираахгүй юу даа. Дээр үед сурлага муу хүүхдийг анги улираана гэж нэг юм байж билээ.

Avatar

зочин 2021-07-20 192.82.75.61

Онлайнаар хичнэл үзээд муудсан юм алга. Харин ч бие даах чадвар нь илүү хөгжөөд, юу хийх хийгүйнээ сонгоод аятайхан байна

Avatar

12r angiin suragc 2021-07-20 202.126.90.36

Online aar suraltsah esehee shiideed surahgui yu doo bi bol huhed nasaa surguuliin shirreen deer l ongoroomoor bna uchir ni ilii une tsenetei nandin mon surc medehed c heregtei uchraas b

Avatar

Бага насны 6-12 насны вакцингүй хүүхдүүд яах вэ ?? 2021-07-20 64.119.23.205

Бага насны 6-12 насны вакцингүй хүүхдүүд яах вэ ??

Avatar

Зочин 2021-07-20 193.176.84.176

Удахгүй хүүхдүүд нь хөгширлөө ХАХА. Зөнөг болсон хойно сургахгүй юу. СЭКСДЭЭД л АРХИДААД л дунд сургуульдаа яваад л ААВ ЭЭЖЭЭ гэж эрхлээд л ХАХА

Avatar

Яана даа 2021-07-20 64.119.23.205

Зочин 18 минутын өмнө 193.176.84.209

Монгол улсын хил үүрд хаагдсан байж магадгүй. Монголчуудын эрээн бээжин, солонгос, итгэлт хамба, манжуур явдаг нь үүрд төгсгөл болсон байх. Ойрын 10 жилдээ түүнээс ч урт хугацаанд хил хаалттай байх талаар судлаачид хэлж байна даа. Хил нээнэ гэсэн гэнэн бодлоо хаяж үз. Хятад улс Хятадад сурдаг гадаадын оюутнуудыг хүртэл оруулахгүй байгаа. Энэ бол тоглоом биш шүү.

Avatar

Заагч 2021-07-20 202.9.46.200

Хог вирус хятад руу очих хэрэг байхгуй хог вирус хятадаас салцгаая хог хятад тамдаа тонил.

Avatar

Зочин 2021-07-20 193.176.84.209

Монгол улсын хил үүрд хаагдсан байж магадгүй. Монголчуудын эрээн бээжин, солонгос, итгэлт хамба, манжуур явдаг нь үүрд төгсгөл болсон байх. Ойрын 10 жилдээ түүнээс ч урт хугацаанд хил хаалттай байх талаар судлаачид хэлж байна даа. Хил нээнэ гэсэн гэнэн бодлоо хаяж үз. Хятад улс Хятадад сурдаг гадаадын оюутнуудыг хүртэл оруулахгүй байгаа. Энэ бол тоглоом биш шүү.

Avatar

иргэн 2021-07-20 64.119.21.16

Манайх шиг 2 жил хиээлээ хаасан улс байхгүй гэнэ лээ.Хүүхдүүд асар их хохирлоо доо.Дарга нар минээ.Амьдралд маш ойрхон шийдвэр гаргаарай.

Avatar

Зочин 2021-07-20 103.80.210.183

эхлэхгүй ээ. сайд нь нэг их сүрхий хүн болох гээд худлаа боргоод байна. нөхцөл байдлаа мэдэхгүй юм даа. том ангийг албан шахалтаар эхлүүлэх л байх даа. бага дунд ангиудыг эцэг эх нь явуулахгүй л байна даа. эцэг эхчүүд хүүхдүүддэ хэдэн үсэг заагаад унгшуулаад сургачих чадахгүй эрхийн тэнэг хүүхдүүдээ маллаж чадахгүй бол улсын асрамжинд аваг.

Avatar

Онлайн Хичээл авъя 2021-07-20 202.126.90.73

ДЭМИЙ ДЭЭ… БИ ЛАВ ХҮҮХДҮҮДЭЭ СУРГУУЛЬД ӨГӨХГҮЙ..ОНЛАЙНААР ХИЧЭЭЛ АВНА.

Avatar

Зочин 2021-07-20 193.176.84.209

Энэ хүний хүүхэд нийгэмшээгүй ТАРЗАН болжээ хөөрхий.

Avatar

Зочин 2021-07-20 150.129.142.249

Хүн төрөлхтөн анх үүссэн цаг үеэс байгалийн давагдашгүй хүчин зүйлс халдварт өвчинтэй агуйд нуугдаж унтаагүй тэмцсээр багагүй хохирол амсаж дундаж нас 12-75 хүртэл нэмэгдсэн. гэвэл мэдээж боловсрол мэдлэг шинжлэх ухаан гэж бүгд санал нийлнэ. Энэ онд 3-р ангид дэвшин орох хэдэн арван мянган хүүхэд А үсгээ мэдэхгүй улс даяар боловсролын чимээгүй тахалд ирээдүй өвчилсөн.2019-2021 оны танхимын сургалтыг бүрэн зогсоосон шийдвэр гаргач нар түүхийн өмнөх шүүлтүүрт орох нь тодорхой болжээ

Avatar

Хөдөө орон нутгын 3-р ангид орох хүүхдүүд уншиж, бичиж чадахгүй байна. Тоо бол бүр таг 2021-07-20 64.119.23.205

Энэ онд 3-р ангид дэвшин орох хэдэн арван мянган хүүхэд А үсгээ мэдэхгүй улс даяар боловсролын чимээгүй тахалд ирээдүй өвчилсөн.2019-2021 оны танхимын сургалтыг бүрэн зогсоосон шийдвэр гаргач нар түүхийн өмнөх шүүлтүүрт орох нь тодорхой болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж