Криптовалют: Танд хэрэгтэй 7 зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2021.07.20-нд нийтлэгдсэн

Криптовалют: Танд хэрэгтэй 7 зөвлөмж

Криптовалют: Танд хэрэгтэй 7 зөвлөмж

Хөрөнгө оруулагчид үнэт цаас, бонд, түүхий эд, валют гэх мэт хөрөнгө оруулалтын уламжлалт хэлбэрт хөрөнгөө оруулж ирсэн билээ. Харин сүүлийн үед криптовалютын арилжаа энэхүү зах зээлийн тоглогчдын ялангуяа өдрийн арилжаачдын хувьд шинэ талбар болжээ. Хэрвээ та энэ талаар сонирхож байгаа бол хүмүүсийг даган дуурайлгүй өөрийн судалгаатай, ухаалгаар хөрөнгө оруулах хэрэгтэй. Аливаа хөрөнгө оруулалтын адил та ашиг хүртэх ч тэр хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй.

1. Алдахад харамсахгүй хэмжээний мөнгө оруулах

Хөрөнгө оруулахдаа алдлаа гэхэд өдөр тутмын амьдралд чинь нөлөөлөхгүй, харамсахааргүй хэмжээний мөнгийг л зарцуулаарай. Маш эрсдэлтэй талбар учраас алдагдал хүлээх магадлалтай тул байгаа мөнгөө хэзээ ч шавхаж болохгүй.

2. Урьдчилан сайн судлах

Мөнгөө криптограф мөнгө болгохын өмнө та өөрөө сайн судалсан байх хэрэгтэй. Танд бэлэн мөнгөө байршуулахыг хэн зөвлөснөөс үл хамааран дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. Би үнэхээр мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулахад бэлэн үү?

3. Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Энэ үг амьдралд тань олон зүйл дээр хэрэг болох бөгөөд дижитал мөнгөний талбарт ч гэсэн биелэлээ олно. Хэрэв та нэгэнт хөрөнгө оруулахаар шийдсэн бол бүх нөөцөө нэг дор, нэг зүйлд хэзээ ч бүү зарцуулаарай.

4. Бирж хоорондын шилжүүлэг

Энэ нь та эхлээд BTC /Биткойн/ эсвэл ETH /Этэриум/ зэрэг алдартай криптовалютыг худалдан авна. Дараа нь олон нийтэд төдийлөн танигдаагүй, хөгжих магадлал өндөр дижитал валютуудыг худалдан авахын тулд энэхүү Этэриум болон Биткойныг өөр бирж руу шилжүүлэх юм. Энэ нь тодорхой хэмжээний шимтгэлтэй байдаг.

5. Бие даан судалгаа хийх

Шилдэг 10 дижитал мөнгөнд хөрөнгө оруулах нь тийм ч эрсдэлтэй алхам биш. Учир нь эдгээр криптовалют нь хөгжлийн шатанд шалгарч үнэ нь тогтворжсоор байгаа юм. Хэдий тийм ч хамгийн гол нь хөрөнгө оруулахаас өмнө энэ бүхнийг та өөрөө бие даан сайн судлах хэрэгтэй, хэн нэгний зөвлөгөөнөөс илүү өөртөө л найдаарай.

6. Луйвардуулахаас сэрэмжлэх

Бидний зургаа дахь зөвлөмж бол дижитал валютын ертөнц дэх заль мэх, луйвар юм. Судалгаа болон мэдлэг хомс байдлаасаа болж янз бүрийн луйвар, залиланд өртөх тохиолдол гардаг учир болгоомжтой байх хэрэгтэй.

7. Итгэж болохуйц найдвартай хүмүүсийг хайж ол

Зарим бүлэг хүмүүс үндсэндээ аливаа ажил, төслийг хэдэн цагаар нухаж судлахыг хүсдэггүй, эсвэл угаас тийм чадваргүй байдаг. Тэгвэл ийм үед таныг сайн чиглүүлж чадахуйц туршлагатай, чадвартай хүмүүсийг сонгож дагах нь зүйтэй. Тэгэхдээ чухам тэр туршлагатай хүнээ маш хянамгай, гярхай ажиглаж, болгоомжтой сонгоорой. Зөвхөн өөрийнхөө эрх ашиг, тусын тулд юу ч хийхээс буцахгүй болчихсон уран бүтээлчид олширсон цаг үед амьдарч байгаагаа бүү мартаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж