УДШ: Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

УДШ: Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

УДШ: Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр /2021.07.19/   хэлэлцлээ. Дээд шүүхээс Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа аж.

Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн хорих ял оноосон юм.
Харин давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж