"Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш" | News.MN

"Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш"

"Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш"

"Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш"

Монгол Улсын Консерваторийн багш, сурагч, оюутнууд өнөөдөр/2021.07.19/ хашаандаа Боловсролын үнэлгээний төвийн барилгыг бариулахыг эсэргүүцэж, жагсаал хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл хийлээ.


БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Мэдээлэл дутуу байна. Монгол Улсын Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг шинэээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөж, номын сан, багш нарын хөгжлийн төв баръя гэж ерөнхий макет хийгдсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ нь батлагдаж, ажлууд явагдаж байгаа. Консерваторийн хулгайгдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна гэж би харж байна. Консеваторийн багш нарын орон сууц гэж баригдсан боловч 4-5 багш орсон. Энийгээ хулгайлагдсаныг мэдээгүй байсныг нь яам буцаад эзэмшилд нь авчирч байна. Та бүхний эсэргүүцээд буй газар дээр Монгол Улсын циркийн сургууль баригдах макеттай байсан. Циркийн сургууль Дашчойлин хийдийн газраа Монголын ахмад циркчдийн холбоо гэдэг хүнд алдсан. Тиймээс тэр газар циркийн сургууль барих тохиролцоонд хүрсэн. Янз бүрийн санаа зорилготой Консеваторийн өргөтгөлийг буруугаар өдөөн турхирсан гэж бид харж байна. Ямар ч байсан дундаасаа ажлын хэсэг гаргаад хуулийн хүрээнд тодотгоё гэсэн шийдэлд хүрлээ. Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь. Яамны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаатай эзэмшдэг. Бусдад алдагдсан байсан 0.6 га газрыг нь буцаан авчраад дөнгөж 0.1 га газар дээр нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн төвийг барихаар төлөвлөж, улсын төсөвд суулгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ganchimeg 2021-07-19 176.156.164.152

Mongol uls gazar mundsan bish. Hotiin zah ruu tugjrelees zailuulj turiin baiguullagiig burduuleh heregtei. Nogoon baiguulamj suit gej shigej hotiin tuvd bairluulna gedeg bol teneglel. Enkh-Amgalan guai !

Avatar

Зочин 2021-07-19 103.26.195.93

Барих юмаа өөр өөр цэлгэр том тал дээр бариач яагаад зайгүй газар юм бариад байгаа юм! Боль өөр газар очиж барьсан дээр байхаа.

Avatar

Зочин 2021-07-19 66.181.184.242

МСиЭс бас дахиад л ээлжит газрын луйвраа хийх гэж байна, маш зальтай ба түрэмгий этгээдүүд шүү

Avatar

Нийслэлийн иргэн 2021-07-19 103.23.50.66

Төр юу ч хэлж өмчдөө анхаардаггүй учраас хотын үе үеийн эрх мэдэлтнүүл газрыг нь хумслан эрх өгөөд байгаа учраас хулгай гаараад байгаа юм даа. Эзэнгүй төрийн эмгэнэл.

Avatar

Зочин 2021-07-19 202.126.94.99

Барилга барихын емне ямар сургуулийг яаж хегжуулэх дээд боловсролын цогц бодлого хэрэгтэй бна!!! Дээд боловсролтой холбоотой дандаа алдаатай тушаал, шийдвэр гаргаж байгааг зогсооно уу?! Ямар баг хийгээд, зевлеед бнаа!!!

Avatar

Зочин 2021-07-19 192.82.68.148

Шангри-Ла, Централ тауэр, MCS holding хэний газраас хулгайлан барьсан бэ?

Avatar

Зочин 2021-07-19 192.82.68.148

Танай Орчлон хотхоныг ямар сургуулийн газраас хулгайлж барьсан билээ, Энх-Амгалаан?

Avatar

ишшшш зайлуул 2021-07-19 122.201.22.228

Боловсролын салбарыг өндөр боловсролтой хүнээр, ядаж л докторын дисертаци бичиж үзсэн, судалгааны ажил хийж байсан, болж өгвөл их, дээд сургуульд хичээл зааж байсан, лекц уншиж байсан тийм хүнээр л удирдуулах хэрэгтэй. Консерватор гэдэг үгийг мэддэггүй ийм сайд байх гэж.

Avatar

Зочин 2021-07-19 103.26.195.194

Консерв шопроот хийдэг газар мөн үү

Avatar

Зочин 2021-07-19 192.82.76.254

Сэтгүүлчтэй заалдаач. Ха ха.

Avatar

Хэхэ 2021-07-19 80.43.65.96

докторын ажил бичих, легц уншсан хүн гээд чинь удирдах ажил хийж чадна гэсэн үг биш шүү дээ

Avatar

Зочин 2021-07-19 192.82.76.254

Ганц гялайх сайд даа. Боловсролын салбарын асуудлыг үндсээр нь тодорхойлж чадсан байна лээ. Шаардлагатай бол консерварийн захирлыг халбал яасан юм бэ. Газраа яаж алдсаныг нь шалга. Жижиг газрын амь нэгтэй мафи л байгаа доо.

Avatar

Хэхэ 2021-07-19 80.43.65.96

Санал нэг байна

Avatar

Зочин 2021-07-19 202.9.46.224

Ганц гялайх сайд чинь сургуулийн газрын хулгайч юм байна

Avatar

Зочин 2021-07-19 192.82.76.254

Хувьдаа аваа юу? Улсын газар дээр улсын барилга барих гэж байна. Юунд эргүүтнэм бэ?

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.115

Ene hunii ashig sonirhol baigaa bololtoi. Odoo uls turchdiin esreg urlagiinhan negdeerei, bid harin demjine shuu, uragshaa!

Avatar

Зочин 2021-07-19 202.9.46.224

Parkiin gazaraas xulgai xiigeed surcan baigaashdee, MCS, Shangrillagaa parkaas shaagaad barican

Avatar

Төр Засгийн зөв бодлого байх ёстой 2021-07-19 64.119.23.205

Өмчлөгч биш нь хамаагүй. Заавал Консерваторийн хашаанд газар өгдөг нь буруу. БОЛИО БОЛЬ. Ирээдэүдүйд Консерватори томроно шүү дээ малнуудаа

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-19 122.201.31.251

Циркийг устгаад, циркийн байрыг Аса нэртэй луйварчинд өгсөн биздээ. Монголд цирк үгүй болсон. Тиймээс циркийн сургууль байх хэрэг байна уу. Ямарч байсан, эхлээд циркийн байрыг луйварчдын савраас авч, одоо байгаа бэлэн цирк дотор нь циркийн сургууль байгуулж болдоггүй юм уу.

Avatar

Зочин 2021-07-19 64.119.17.54

3-р ангид энэ жил элсэн орох сурагчид үсэглэж чадахгүй байна шүү дээ?

Avatar

Зочин 2021-07-19 192.82.76.254

Хүүхэдтэйгээ ажилла, хичээлийг нь хийлгэ.

Avatar

Зочин 2021-07-19 192.82.69.97

ЯАМНЫ САЙДУУД МАнам БАРИЛАГА БАРЬЖ ЦАВЧАА ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ

Avatar

Zochin 2021-07-19 64.119.27.136

Циркийн барилгыг банк болгосныг буцааж аваад циркийн сургууль хийгээч дээ

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.42

багш нэртэй хэдэн ухна төрийн ажил хийдэг болоо юу бүгдийн хөөгөөд явуулаач згр сууж цалин авч байж даварсан авгай нар

Avatar

багш 2021-07-19 66.181.176.58

энэ багш нарыг цаанаас нь өөр сонирхол удирдаад байгаа юм дөө, шажинбатын ариунаагийн гар хөлүүд хөөрхий

Avatar

Зочин 2021-07-19 202.126.90.62

Төр байгаа бол юу дуртайгаа барь. Эсвэл хэдэн багш газар зохицуулаад шоудаж байг

Avatar

Зочин 2021-07-19 66.181.160.46

Консерватория – (итал. conservatorio) – сонгодог хөгжмийн дээд сургууль.
Консерватор — хуучинсаг үзэлтэн хүн;
Консерватор — хуучны үнэт эд зүйлийн хадгалалт хариуцсан ажилтан

Avatar

Зочин 2021-07-19 66.181.160.46

Консерватоия – (итал. conservatorio) – сонгодог хөгжмийн дээд сургууль.
Консерватор — хуучинсаг үзэлтэн хүн;
Консерватор — хуучны үнэт эд зүйлийн хадгалалт хариуцсан ажилтан

Avatar

Болиоч эээ 2021-07-19 202.9.46.224

Ичихгүй хулгайч сайд. Сурсныг сураар боох биш ямар. Зэс нь цухуйж эхэллээ

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.93

Боловсролын үнэлгээний төв гэдэг байгууллагаа эхлээд сайхан тайлбарлаад өгөөч. Энэ байгууллага үнэхээр байшин сав бариад тусдаа гарах хэмжээний байгууллага мөн үү. Боловсролын яамны нэг хэлтсийн хэмжээнд байж болохгүй байсан уу.

Avatar

БАГШ 2021-07-19 202.9.46.228

ЭНХ-АМГАЛАН САЙД АА ??? СУИС -Г ТЭТГЭВРИЙН ЧАВГАНЦЫН САВРААС САЛГАХ БОЛООГҮЙ ЮУ?????????

Avatar

Зочин 2021-07-19 202.126.90.152

Эвгүй мэдээ бна даа. Засаг тогтвортой л байгаасай

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-19 122.201.31.251

Хэл найруулага болхи, утга бүүдгэр "мэдээ" байна даа. Жишэ нь, "Монголын ахмад циркчдийн холбоо гэдэг хүнд алдсан" гэнээ. Ийм сонин урт нэртэй хүн байдаг юм байх даа. "Консерваторийн хулгайгдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна" гэнээ. Энэ одоо юу гэсэн өгүүлбэр вэ. Хэн хаанаас юу авчирсан юм бол доо. Мөн "Энийгээ хулгайлагдсаныг мэдээгүй байсныг нь яам буцаад эзэмшилд нь авчирч байна" гэнээ. Хэнд хэзээ юу хулгайлагдсан юм бол доо

Avatar

Зочин 2021-07-19 103.26.193.73

Тийм бол барих л хэрэгтэй одоо хэсэг луйварчид өөрсдийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд худлаа сэвдэг дутуу дулимаг мэдээлэл цацдаг нь улсын ажилд саад болж төрийн бодлогод саад хүндрэл болж буйн нэг жишээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж