Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй | News.MN

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Олимпын наадам эхлэх өдөр буюу энэ сарын 23-нд Токиод анх удаа биечлэн уулзахаар төлөвлөөд байсан билээ.

“Токио 2020” олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайдтай нэг цаг орчим үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байв. Гэтэл Сүга олимпийн нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснөө саяхан зарласан. Ийнхүү Өмнөд Солонгосын төлөвлөгөө ёсоор болох эсэх нь эргэлзээтэй болсон юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд оролцохгүй болсон талаар хоёр улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Дээрх уулзалт зохион байгуулагдвал талууд Дэлхийн II дайны үед Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан зугаацуулагч эмэгтэйчүүд гэгдэх хятад, солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар болон тухайн үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлж байсан солонгос ажилтнуудын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байв.

Өмнө нь 2018 онд болсон Пёнчаны Олимпын наадмын үеэр Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо БНСУ-д айлчилж байсан. Уг айлчлалыг хүндэтгэж, талархаж буйн илэрхийлэл болгон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японд айлчилна гэж эрх баригчид найдаж байв.

Хоёр улсын харилцаа сүүлийн үед хурцадмал байна. Хамгийн сүүлд Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар ёс бус үг хэлсэн нь байдлыг улам дордуулсан юм.

Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага өгөхдөө “Хоёр улсын харилцаанд Японы Засгийн газар Өмнөд Солонгосын тал шиг их санаа зовохгүй байгаа. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмий “гар хангалга хийж” өөрийгөө зовоож байна” хэмээн ярьсан нь шүүмжлэл дагуулсан.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын Элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн дипломат бус, бүдүүлэг үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. Элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Mainichi

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-19 172.58.141.158

Japanuud sonuudiig ochnoon l ood ni tatsan shuudee

Avatar

Зочин 2021-07-19 122.201.24.122

Их юмаараа боож дээ?! Ккк.

Avatar

Zochin 2021-07-19 120.16.186.38

Er n bol yponchuudiin uls turchdiin dotroo ingej yrdgiinh n l neg ilerhiilel bh aa.Ymar ymniih n soeltoi ene ter bhvedee.Jinheneesee zes n tcuhuijiinadaa…

Avatar

Onoch 2021-07-19 66.181.160.118

Кореа нар урьд тохирсон асуудлыг эргэж задалж босгож ирээд бгаа юм. Японы тал харилцаа муудах хамаагүй, гэрээ ёсоор дахиж сөхөхгүй гээд суучихсан. Ер нь бол японы тал уран нүүдэл хийж айлчлалыг цуцлуулж бна. Хүүхдүүд ойлгохгүй.

Avatar

zochin 2021-07-19 180.70.47.75

Oo neg muu orlogch buhel buten ulsiin televised inegj yarij ter ulsiig doromjlood baih daa yahav dee Mongold bgaa hen negen gadaadiin elchingiin hun ni manai ulsiig ingej doromjilbol hen sain handah ve dee estoi buduuleg deerengui n**** ve 2 oron ugiin muu hariltsaatai baij bolno iim ug helleg ni arai denduu yum Gar hangalga baihdaa yahav dee muu samuirain uldegdel

Avatar

Оноч 2021-07-19 66.181.160.118

Японууд зүгээр тэгэх улс биш. Албаар тэгж хэлж уулзалтыг цуцлуулах арга хэмжээ авч бхгүй юу. Дипломаси гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Шатраар бол дандаа уран нүүдэл хийх тухай асуудал юм шүү дээ. Со нарын тавиад буй асуудлыг япон ахиж ярихгүй гээд солонгосын талтай тохирцон юм. Гэрээ хэлцэл нь ч бгаа. Со тал новширч бгаа түүнийгээ аль аль тал мэдэж бгаа

Avatar

Зочин 2021-07-19 172.58.141.158

Tiishd sonuud mongotei boloh tusmaa novshrood bgaan

Avatar

Зочин 2021-07-19 49.0.130.132

Сул унгасыг өмөөрөх шаардлага байхгүй л баймаар..

Avatar

Зочин 2021-07-19 120.142.31.236

so nariig japanuud doochni hiisen bna

Avatar

do 2021-07-19 122.201.26.186

yponchuud chn nuhun tulburuu ugdguu ugtsun shdee so nar hudlaa daljignaad soyloor hvrtel dalailgaad ynz buriin hachin kino etr hgd delhii dahind vzl surtal gargaad bgan dwrtsn sheesnuud hohiishd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж