Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Олимпын наадам эхлэх өдөр буюу энэ сарын 23-нд Токиод анх удаа биечлэн уулзахаар төлөвлөөд байсан билээ.

“Токио 2020” олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайдтай нэг цаг орчим үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байв. Гэтэл Сүга олимпийн нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснөө саяхан зарласан. Ийнхүү Өмнөд Солонгосын төлөвлөгөө ёсоор болох эсэх нь эргэлзээтэй болсон юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд оролцохгүй болсон талаар хоёр улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Дээрх уулзалт зохион байгуулагдвал талууд Дэлхийн II дайны үед Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан зугаацуулагч эмэгтэйчүүд гэгдэх хятад, солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар болон тухайн үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлж байсан солонгос ажилтнуудын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байв.

Өмнө нь 2018 онд болсон Пёнчаны Олимпын наадмын үеэр Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо БНСУ-д айлчилж байсан. Уг айлчлалыг хүндэтгэж, талархаж буйн илэрхийлэл болгон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японд айлчилна гэж эрх баригчид найдаж байв.

Хоёр улсын харилцаа сүүлийн үед хурцадмал байна. Хамгийн сүүлд Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар ёс бус үг хэлсэн нь байдлыг улам дордуулсан юм.

Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага өгөхдөө “Хоёр улсын харилцаанд Японы Засгийн газар Өмнөд Солонгосын тал шиг их санаа зовохгүй байгаа. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмий “гар хангалга хийж” өөрийгөө зовоож байна” хэмээн ярьсан нь шүүмжлэл дагуулсан.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын Элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн дипломат бус, бүдүүлэг үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. Элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Mainichi

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж