Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэе | News.MN

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэе

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэе

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100, Дотоодын цэргийн 99 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан улс нийгэм, ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг ур чадвар, бие сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, алба хаагч, ажилтнууд Та бүгдэд болон гэр бүлд нь чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Анх 1865 онд Арван тавны цагдаагаас сууриа тавьж, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр байгуулагдан өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо золгож байна.

Монголын цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нэгэн зууны хугацаанд эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр шинэлэг санал, санаачилга гарган ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан хаагчид нь дэлхийн халуун цэгүүдэд Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, олон улсын мэргэжил нэгт нөхдийн хамт улс орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тэдгээр ард түмний энх амгалан, амар тайвны төлөө хамтран ажиллаж, мэргэжлийн ур чадвар, чадавх нь олон лусын түвшинд үнэлэгдэж байгаад баяртай байна.

Цаашид Та бүхэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа хуулиа дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн ерөөе.

Монгол цагдаагийн байгууллага олон түмнийхээ өмөг түшиг нь байж, хараа хурц, мэлмий нь тунгалаг байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 11 цагийн өмнө 192.82.75.63

Эзэнгүй төрийн эмгэнэл,Намайг хэн хэлэх вэ гэсэн шиг зодож байна даа

Avatar

Зочин 2021-07-19 122.201.22.228

Өндөр дээд боловсролтой, гадаад хэлтэй, ном, сэтгүүл уншдаг, өөрийгөө боловсруулж хөгжүүлдэг тийм хүнийг цагдаад дэвшүүлж дарга болгох хэрэгтэй. Боловсролгүй шахуу хүмүүсийн цуглуулга болсон цагдааг ямар хүн удирдаж байгаагаас шалтгаалж цагдаагийн нэр хүнд хамаарна шүү. Жалга дов, танил тал харж дэвшүүлдэг энэ тогтолцоог халаагүй цагт сайхан юм яриад ямарч нэмэргүй. Хөрөнгөлөг хурандаа нар ямар их пээдгэр байдаг гэж санана.

Avatar

Зочин 2021-07-19 192.82.78.161

30 хоногийн дамжааны цагдаа

Avatar

Зочин 2021-07-19 103.26.193.101

Орчин цагийн гэсэн балиар юмаа болиоч МАНгасуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж