"Авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно" | News.MN

"Авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно"

"Авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно"

"Авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно"

Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдлээ.

Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Мөн ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагатай мөн хамтарч ажиллана.
Тус байгууллага жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт болж байна.

Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон юм.  Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан.
Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-19 139.5.217.85

Бизнесээ явуулахаар аргагүйдэн хахууль өгсөн хүмүүс ээ гэмт хэрэгтэн гээд шийтгэсээр байх уу?! Өгөхөөс аргагүй байдал руу л түлхээд байгаа ш дээ.

Avatar

Зочин 2021-07-19 103.80.210.183

нийгмээрээ жигшээд хараагаад байна. харин хуульчид чинь өөгшүүлээд хаацайлаад байна. төрий их цэвэрлэгээ хиймээр байна. ИХгишүүд хуульчдыг цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-19 192.82.71.56

Монголчууд яагаад ийм их авилгалд өртдөгийн гол шалтгаан нь өөрсдийнх нь 2 ширхэг зан ёс суртахууны доголдолоос. Халхууд ялангуяа үнэхээр найгүй ЗАЛХУУ, ажил хийж мөнгө олохыг мэддэггүй, тийм болохоороо хүүхдүүд нь ч яг адилхан уламжлагддаг өв хөрөнгө шиг ааваас нь хүүд нь ээжээс нь охинд нь өвлөгдөөд л яваад бна. За дээр нь дэлхийд хосгүй бүр эгнэх хүнгүй ШУНАЛ нь нэмэгдээд тэд нар нь хүн амын олонхи болохоор жинхэнэ deadly, nation destructing super power болсон. Уурлах хэрэггүй, дайснаа тань

Avatar

Зочин 2021-07-19 192.82.78.138

Попууд хичнээн сайхан зүйл ярьдаг боловч бүгд эсрэгээрээ болдог гэдгийг монгол дахь үйл явдлууд,дэлхийн судалгааны байгууллагуудын судалгааны дүн бүрэн нотолдог.Хүрэлсүх авилгатай амь хайргүй тэмцэж шударга ёс тогтооно гэж сайхан донгодож байсныг тоть мэт давтаж байна.

Avatar

Иргэн 2021-07-19 66.181.181.203

Монголд төрийн албан хаагчид л хамгийн баян хүмүүс болж хувирсан шүү

Avatar

Зочин 2021-07-19 75.155.149.227

Avilgach uls torchid ta naraas busad buh humuus ugaasaa l jigshij baigaa ali ertnees. Ta nar medehjgui baigaaab bolohoos. Odoo genet uhaan orj baigaam shig malnuud.

Avatar

Зочин 2021-07-19 202.126.90.57

Авилгачид өөрсдөө авилгатай тэмцээд л, авилгыг жигших соёлыг бий болгоод л. . . , сэрчихгүй бол сайхан зүүд шүү, ингэж тархи угаахгүй ээ, ийм балай юманд хэн итгэх юм бэ

Avatar

Мөнх 2021-07-19 66.181.188.150

Эзэн биегүй худлаа лоозогноод л . Авилгыг яаж жигшихийг л хэлээд өг. Авилга өгвөл авахгүй гэх үү эсвэл авилга өгөхгүй гэх үү. Тог тог гэхээр толгой минь өвдөнө, тог тог гэхгүй болохоор гэдэс маань өлсөнө. Авилга өгөхгүй бол ажил маань бүтэхгүй ш дээ.

Avatar

Сэрэхгүй бол сайхан л зүүд байна. 2021-07-19 202.126.89.173

Даанч сэрээд харвал хэвээрээ хөө.

Avatar

Зочин 2021-07-19 122.201.24.122

Манайхан авилгыг жигших ч ёстой хол байхаа!!?? Ккк.

Avatar

Зочин 2021-07-19 202.55.188.81

Za chi bitgii tom tom baagaaad bai. Nuguu maskgui zun yu bolson?

Avatar

Зочин 2021-07-19 66.181.160.46

АТГ-ын гол чиг үүрэг нь авлигыг жигших үзлийг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэнн соён гэгээрүүлэх ажил байх ёстиой байсан. Гэтэл Авлигын эсрэг хуулийн төслийг анх хэлэлцэх үед хэсэг гишүүд АТГ-ыг эрүүгийн хэрэг мөрдөн байцаадаг байгууллага болгон өөрчилж батлуулсан юм! Мөрдөн шалгадаг байгууллага Монголд мундаагүй: Прокурор, цагдаа, тагнуул г.м. Ингээд давхардал үүсч, АТГ-ын гол функци нь орхигдсон түүхтэй! Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн үалгах албанд авлигын мөрдөн байцаалтыг хариуцуулахад бол

Avatar

Шонхуунууд 2021-07-19 202.9.46.24

Одоо шүүгдэгч байгаа луйварчидаа үнэн зөв шүүгээчээ.битгий худлаа жүжиглээд бай.сайдаа.ард түмэн мэдэрч байна шүү

Avatar

Монгол 2021-07-19 66.181.161.87

Буруу эрхэлсэн бухын хүзүүнээс хатуу хүүхэдтэй айл, авилгач чадваргүй төрийн албан хаагчтай улсын хувь заяа ижил болохыг ухаарсан цагт авлига ярьсан этгээдийг улсаа худалдахаар, хорлохоор завдаж буй урвагч гэж нийтээрээ жигших соёл, ухамсар тогтоно.

Avatar

Монгол 2021-07-19 66.181.161.87

Буруу эрхэлсэн бухын хүзүүнээс хатуу айл, авилгач чадваргүй төрийн албан хаагчтай улсын хувь заяа ижил болохыг ухаарсан цагт авлига ярьсан этгээдийг улсаа худалдахаар, хорлохоор завдаж буй урвагч гэж нийтээрээ жигших соёл, ухамсар тогтоно.

Avatar

зочин 2021-07-19 66.181.180.203

яах аргагүй дунд шатанд хурган түшмэлд хамаг учир авилга байна нэг гарын үсэг зурах гэж бөөн юм болж элдвээр буцаасаар заавал хүртэж байж мутраа хайрладаг түшмэлүүд хөдөө хотгүй их байна ер нь бол бүгд шүү аль ч аймагт ажил хийсэн заавал дарамт нөгөөхөө атгаж байж л хөдлөнө шүү үүнтэй тэмцэж байгаад баяртай байна журмаараа яваад ажил төрлөө хүлээлцдэг болбол сайн байна авилгаас болж завчсаар байгаад ажлын чанар мууддаг шүү

Avatar

Зочин 2021-07-19 202.126.88.130

Сайхан лоозогнодог эр гараад ирлээ. Авлига авч, өгөх "дутагдал" чинь монгол хүний мах цусанд шингэсэн зүйл. Генетикийн шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед монголчуудын генэнд байгаа залхуурах, архидах, хулгай хийх, худлаа хэлэх,заваан байж байгаль дэлхийгээ мөхөлд оруулж байгаа зуршлыг генийн аргаар л өөрчилнө. Авлигын хэргээр ганц ч хулгайчийг шийтгээгүй байж ийм юм ярих нь утгагүй.

Avatar

Tor 2021-07-19 66.181.191.197

Oorsdiigoo yaj jigshikh yumbe? Toriin alban khaagch nertei nokhdyyd chini khulgai khiikh yum bodood l PC deeree toglood suuj bdag daa! Avilga chini togoldorshood byr Mafiin syljee bolchikhson biz dee! Ene khyykhed ch yalgaagyi tom khulgai nariin buunii nokhoi! Ichsen khyn khyykhdiin chikh khaichildag shig khelsen ygendee oicjino doo!

Avatar

Зочин. 2021-07-19 66.181.186.55

Худлаа л яриж байх юм даа

Avatar

Зочин 2021-07-19 202.9.46.224

Xaxa irged bid ugasa jigshdeg. Uls turchid ta nar l awilga awch ugdug bizdee

Avatar

Зочин 2021-07-19 124.158.68.18

Сайхан хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж