Өөрийгөө сорих, өсөн дэвжих боломж, залуу удирдагч

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Өөрийгөө сорих, өсөн дэвжих боломж, залуу удирдагч

Өөрийгөө сорих, өсөн дэвжих боломж, залуу удирдагч

“ӨӨРИЙГӨӨ СОРИХ, ӨСӨН ДЭВЖИХ БОЛОМЖ, ЗАЛУУ УДИРДАГЧ” гэсэн гол ойлголтуудыг хараад элсэн суралцах шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргасан.

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дүнчинсүрэнгийн Номин-Эрдэнэ гэдэг. Би 2020 оны хавар МУИС-ийн Бизнесийн сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2020 оны 09-р сард “Миний дэлгүүр” ХХК-иас залуу төгсөгч нарт зориулан зарласан “Миний Ирээдүй-Миний гарт” хөтөлбөрт элсэн суралцаж одоогоор баруун бүс хариуцсан Бүсийн менежерээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийг сонирхон судалж буй үе тэнгийн залуустаа компанитай холбогдсон өөрийн түүхийг хуваалцахыг хүслээ.

Би арван жилийн сурагч байх үеэсээ ирээдүйн ажил мэргэжлийн карьер төлөвлөлтөө  амжилттай тодорхойлохын тулд аль болох олон ажлыг хийж туршин өөрийгөө танихыг эрмэлздэг байсан. Хамгийн сонирхолтой ажлууд нь агуулахын нярав, худалдааны зөвлөх, идэвхжүүлэлтийн ажилтан, зочид буудлын хүлээн авагч байжээ. Их сургуулийн төгсөх курсийн оюутан байхдаа худалдааны салбарт ажиллахаар сэтгэл шулуудсан байсан.  Надад их сургуулиа төгссөний дараа магистрын зэрэгт үргэлжлүүлэн суралцах, мэргэжлээрээ ажиллах сонголт байсан. Албан ёсны ажлын анхны гараагаа эхлэх гэж байсан тул маш хариуцлагатай сонголтоо хийхийг зорин хэсэг хугацааг өнгөрөөж байсан. Гэвч зуны нэгэн орой фэйсбүүкээс “Миний Ирээдүй-Миний Гарт” хөтөлбөрийн постерийг харж, тус хөтөлбөрийг сайтар судлан шийдвэр минь эцэслэгдсэн юм. Хөтөлбөрийн агуулгаас  “Өөрийгөө сорих, өсөн дэвжих боломж, залуу удирдагч” гэсэн гол ойлголтуудыг хараад элсэн суралцах шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргасан. Цаасан дээр бичигдсэн эдгээр ойлголтууд одоо биеллээ олсон.

Төгсөгч бүр хөтөлбөрт элсэхийн өмнө 3 шатны шалгаруулалтанд орсон бөгөөд хөтөлбөрийн явцад ч өдөр бүр сорилттой тулгарч байсан. Учир нь хөтөлбөрийн хүрээнд төгсөгчид худалдааны салбарын онцлогтой хамгийн бага нэгжээс нь эхлэн танилцаж, дэлгүүрийн ажил тус бүр дээр онолын болон практик сургалт аван өөрийн биеэр бүх ажлыг хийж туршиж байсан. Дэлгүүрийн кассын ажлаас эхлээд худалдагч, зохион байгуулагч, нярав, нягтлан, салбарын менежер хүртэлх бүхий л албан тушаалын ажлыг богино хугацаанд суралцах, өндөр гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэх шаардлага тулгарч байсан. Миний хувьд “ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ” нь хамгийн хүнд санагдаж байсан. Одоо бодоход тун хөгжилтэй санагддаг. Хөтөлбөрийн туршид сурсан мэдсэн зүйлсээ хоёр долоо хоног тутамд шалгуулж, удирдлагуудаас үнэлгээ авч явсаар дунд шатны удирдлагын сургалтанд хамрагдан Миний Дэлгүүр ХХК-ий албад бүрийн онцлогтой танилцаж, тодорхой ойлголтыг авсан. Үүний дараа өөрийн хүссэн албандаа үндсэн ажилтнаар ажиллах боломжтой болсон.

Одоо би Миний Дэлгүүр ХХК-ий Үйл ажиллагааны албанд харьяалагдан бүсийн менежерийн албан тушаалд ажилладаг. Би хариуцсан салбар нэгжийнхээ бүхий л асуудалд биечлэн оролцох үүрэгтэй бөгөөд миний ажил надаас маш олон төрлийн ур чадварыг шаарддаг. Тухайлбал бүсийн менежер нь хариуцсан салбар нэгжийнхээ борлуулалт, зардал, алдагдал, хүний нөөцийн хөгжил гэсэн үндсэн ойлголтууд дээр голчлон ажилладаг бөгөөд албад хоорондын гүүр болж хариуцсан дэлгүүрээ бие даасан бизнес нэгжийн хэмжээнд хариуцан удирддаг. Мөн нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголттой, хүнтэй харилцах ур чадвартай, бусдын ажлын карьерыг төлөвлөх болон дэлгүүрийн дотоод зохион байгуулалтыг хийх бүрэн чадвартай хүн байх ёстой. Өдөр бүр л бусдаас суралцах, бусдыг сургах үйл нь миний ажлын хамгийн сонирхолтой хэсэг нь юм.

Миний Дэлгүүр ХХК нь тэлэлтийн эрчимтэй бодлого баримтлан хэрэглэгчдэд илүү ойртон, түргэн, шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлэн, чанартай бараа бүтээгдэхүүнийг хэмнэлттэй үнээр санал болгохын зэрэгцээ ирээдүйн удирдагчдаа бэлтгэх зорилгоор залуусыг дэмжиж, өсөн дэвших боломжийг олгон тус хөтөлбөрийг 2020 оноос хойш хоёр удаагийн элсэлтээр амжилттай зохион байгуулж байна. Ажлын туршлага шаардахгүйгээр танд худалдааны салбарын онцлог, ажиллах системийг цогц сургалтаар олгохоос гадна өөрийгөө таних, сорих, хөгжүүлэх боломжийг нээж өгнө. Та бүхэн манай багт нэгдээрэй!

БҮСИЙН МЕНЕЖЕР: Д.НОМИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж