TOPIK-т бүртгүүлсэн иргэдийн анхааралд | News.MN

TOPIK-т бүртгүүлсэн иргэдийн анхааралд

TOPIK-т бүртгүүлсэн иргэдийн анхааралд

TOPIK-т бүртгүүлсэн иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаснаар TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг өнөөдөр/2021.07.19/ мэдэгдлээ. Иймд шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх аж.

TOPIK (Test of Proficiency in Korea) гэдэг нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт бөгөөд тус шалгалтын зорилго нь эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэд болон өөр улсад өссөн солонгос иргэдэд солонгос хэл сурахад чиглэл өгөх, солонгос хэлийг дэлгэрүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж