Трамп: Би Линкольн, Вашингтон нартай өрсөлдсөн бол ялах байсан

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Трамп: Би Линкольн, Вашингтон нартай өрсөлдсөн бол ялах байсан

Трамп: Би Линкольн, Вашингтон нартай өрсөлдсөн бол ялах байсан

Жорж Вашингтон, Абрахам Линкольн нар бол Америкийн түүхэнд хамгийн их хүндлэл хүлээсэн төрийн тэргүүнүүд билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хэрвээ сонгуульд Жорж Вашингтон, Абрахам Линкольн нартай өрсөлдсөн бол ялах байсан хэмээн ярьжээ.

“Washington Post” сониноос эрхлэн гаргаж буй “I Alone Can Fix It” номонд Дональд Трампын талаар дурдсан. Энэ талаар сэтгүүлчидтэй ярилцахдаа Трамп ийнхүү экс Ерөнхийлөгч нартай өөрийгөө жишсэн байна.

Тэрбээр “Хэрэв Жорж Вашингтон дахин амилаад Абрахам Линкольныг өөрийн дэд Ерөнхийлөгчөөрөө сонгоод сонгуульд өрсөлдвөл тэд намайг ялахад маш хэцүү байх болно гэж бодож байна” гэж ярьжээ.

Жорж Вашингтон бол Америкийн хувьсгалын дайнд цэрэг армиа ялалтад хүргэсэн гэгддэг бөгөөд тэрээр “Америкийн эцэг” гэж хүндлэгддэг. Харин АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольны хувьд иргэний дайны үед улсаа удирдан сэргээж, боолын нийгмийг халсан  гавьяатай.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж