Өмнөдийн соёлын нөлөөнд автахгүй байхыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Өмнөдийн соёлын нөлөөнд автахгүй байхыг уриалжээ

Өмнөдийн соёлын нөлөөнд автахгүй байхыг уриалжээ

Пёньяны төрийн төв хэвлэл саяхан өмнөд солонгосчуудын хэлдэг албан бус үг хэллэгийг ярихдаа ашиглахгүй байхыг залуу үеийнхэндээ уриалжээ. Түүнчлэн Өмнөдөөс гаралтай хувцаслалт, үс засалтыг даган дуурайж, дуу хөгжмийг нь сонсохгүй байхыг хатуу анхааруулсан байна.

Тус улсад саяхнаас гадаадын соёлын нөлөөнд автахаас иргэдээ хамгаалах шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг зөрчсөн хүмүүс шоронд хоригдохоос эхлээд цаазаар авхуулах хүртэл хатуу шийтгэгдэхээр заажээ.

“Родон Синмун” сонины нийтэлд “Хөрөнгөтний үзэл суртал, соёлыг дэлгэрүүлэх нь зэвсэг барьсан дайснаас илүү аюултай” хэмээгээд залуусыг Пёньян аялгатай солонгос хэлээ зөв хэрэглэж байхыг уриалсан байна.

Хойд Солонгоысн удирдагч Ким Жон Уны хувьд гадаадын соёлын нөлөөг тууштай эсэргүүцдэг нэгэн. Тэрбээр саяхан K-pop урсгалыг хорт хавдартай зүйрлэж байв. Гадаадын соёлын нөлөөг хааж хорих нь цаашдаа Ким Жон Уны дэглэмийг улам бүр ганхуулна гэж судлаачид үзэж байна. Хэдий хатуу чанга хуультай ч гаднын урлаг соёлыг шимтэн сонирхдог хүмүүс байсаар байна. Үүгээр ч зогсохгүй гадаадын урлаг соёлын бүтээлүүдийг нууцаар хил нэвтрүүлдэг сүлжээ ч бий болсон гэнэ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж