“Олимп хэнд зориулагдсан юм бэ?” | News.MN

“Олимп хэнд зориулагдсан юм бэ?”

“Олимп хэнд зориулагдсан юм бэ?”

“Олимп хэнд зориулагдсан юм бэ?”

Токиогийн олимп албан ёсны нээлтээ хийхэд дөрөв хоногийн хугацаа үлдээд байна. Гэвч өчигдөр /2021.07.18/  Токиод очсон Өмнөд Африкийн хөлбөмбөгийн шигшээ багийн хоёр тамирчнаас халдвар илэрч, багаараа тусгаарлалтад оржээ. Үүний хажуугаар Японы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Маяа Ёшида цэнгэлдэхэд үзэгчдийг оруулах нь зүйтэй гэж мэдэгдэв.

Асахи сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Манай улсын олон иргэдийн татварын мөнгө олимпийг зохион байгуулахад зарцуулагдаж байгаа гэж би бодож байна. Гэтэл хүмүүс цэнгэлдэх рүү орж, наадмаа үзэж чадахгүй байдалд хүрлээ. Олимпийн наадам хэнд, юуны төлөө зориулагдсан юм бэ? Тамирчид үзэгчдийн өмнө өрсөлдөхийг хүсч байгаа. Миний гэр бүл намайг Европт тоглож байхад өөрсдийгөө золиослон байж дэмжиж байсан. Энд ганцхан олимпод өрсөлдөж байгаа тамирчдын талаар яриагүй. Тэдний ард байдаг гэр бүл, хүн бүрийн талаар ярьж байна. Хэрэв тэд тоглолт үзэж чадахгүй юм бол тэр тоглолт хэнд, юунд зориулагдах вэ? Энэ л асуулт. Бид үнэхээр энэ талаар нухацтай авч үзэх хэрэгтэй” гэжээ.

Олимпийн наадмыг цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Өмнөд Африкийн шигшээ багийн тоглогчид болох Табисо Монйане, Камохэло Махлаци болон тус багийн видео аналистаас халдвар илэрч тусгаарлалтад орсон. Тус баг нь ирэх Пүрэв гаригт Японы шигшээгийн эсрэг олимпийн нээлтийн тоглолтоо хийнэ.

Өмнөд Африкийн шигшээ багийн менежер Мсиолиси Сибам ярихдаа “Маша болон Монйане нар огцом өндөр халуурч, шүлсний шинжилгээгээр эерэг гэж гарсан. Тэдний хамраас шинжилгээ авахад Covid-19-ийн халдвар авсан нь батлагдсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-19 150.129.142.58

Манай нөгөө хэд no olimp гээд жагсахгүй юм байх даа. Ха ха ха

Avatar

Зочин 2021-07-19 103.57.94.15

Олимпоо 9 юм уу? 10 сар хүртэл хойшлуул.

Avatar

Ха 2021-07-19 150.129.142.58

Бүх юмны дарга гэж боддог юм уу өөрийгөө

Avatar

Зочин 2021-07-19 202.55.180.58

өрсөлдөгчидөө хорлоод байж болох бишүү

Avatar

Зочин 2021-07-19 103.80.210.183

японд диамонд принцесс хөлөгт ковидын халдварыг үржүүлж байгаад европоор тараасан олимпоор халдвараа дахин дэлхий даяар тараах нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж