Андерсон "McDonald’s"-т дурлаагүй бол дэлхийн шилдэг болох байсан

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Андерсон "McDonald’s"-т дурлаагүй бол дэлхийн шилдэг болох байсан

Андерсон "McDonald’s"-т дурлаагүй бол дэлхийн шилдэг болох байсан

Нэгэн цагт Английн Манчестер Юнайтедэд гялалзаж, 2008 оны дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорч байсан Андерсонг хуучин багийнх нь анд эргэн дурсчээ.  Түүнтэй хамт Юнайтедэд тоглож явсан ихрүүдийн нэг болох Рафаэль өөрийн "Sunshine Kids" номондоо “Бид дасгалжуулагчийн машинтай авто сервисийн хажуугаар явж байхад Андерсон үсэрч босоод л McDonald’s, McDonald’s гээд л орилж билээ. Тэр жоохон галзуу ч би түүнд хайртай байсан. Түүнд бөмбөг өгвөл эрх чөлөөтэй тоглодог. Формтой байвал лигийн ямар ч тоглогчоос илүү тоглодог байлаа. Тэр сайн тогловол баг ч сайн тоглодог байв. Харамсалтай нь, түүний дараалан авсан олон томоохон гэмтлүүд болон хооллолт нь түүнд муугаар нөлөөлж эхэлсэн. Тэр формтой, гайхалтай байх үедээ хоол ч сайн иддэггүй байлаа. Андерсоны талаар миний хэлж чадах зүйл гэвэл тэр мэргэжлийн хөлбөмбөгтөө удаан байсан бол дэлхийн шилдэг болох байсан юм. Би үнэхээр үнэн сэтгэлээсээ хэлж байгаа юм шүү. Андерсон аливаа зүйлийг нухацтай авч үздэг байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр амьдралыг үнэхээр энгийн амарханаар төсөөлдөг байсан. Магадгүй энэ энгийн байдал нь түүнийг клубын алдартай тамирчдын нэг болгосон байх. Гэхдээ л тэр урд нь тавьсан юм болгоныг иддэг байсан” хэмээн дурсчээ.

Бразил гаралтай Андерсоны хувьд 2007 онд 39 сая ам.доллароор Портогоос Манчестер Юнайтедэд ирж байв. Тэрбээр улаан чөтгөрүүдийн эгнээнд найман улирлыг өнгөрлүүлэхдээ 181 тоглолтод есөн гоол оруулж, есөн цом хүртжээ.

Өдгөө 33 настай Андерсон 2020 оны есдүгээр сард их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан.

Харин "Sunshine Kids" номыг бичсэн Рафаэлийн хувьд өөрийн ихэр Фабиогийн хамтаар таван улирал Манчестер Юнайтед баг домог Сир Алекс Фергусоны удирдлага дор тоглосон билээ. Түүний ном ирэх 11-р сарын 1-нд нээлтээ хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж