"Шүгэл үлээгчдийг дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

"Шүгэл үлээгчдийг дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ"

"Шүгэл үлээгчдийг дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ"

Засгийн газар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулж буй. Дээрх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жил өнгөрсөн байна. 30 жилд бид чөлөөт хэвлэлтэй, ард түмний сонгуультай, засаглалын зарим үзүүлэлтүүд ахисан зэрэг олон сайн зүйл бий болсон. Сул талууд ч гарсан. Төрийн байгууллагын хүнд суртал ихэссэн. Авлига, албан тушаалын хэрэг цэцэглэж, танил талгүй бол ажил явахаа байж, баян хоосны ялгаа эрс ихэсч, дундаж давхаргатай болж чадаагүй.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр олон зүйлийг ярьж, хийсэн.  Аль ч улс орны хувьд гүйцэтгэх засаглал  авилгалтай тэмцдэг. Гүйцэтгэх засаглал авилгад өртөмхий байгууллага. Ерөнхий сайдаар томилогдож, УИХ-ын чуулганд дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авилгын индексийг бууруулах, цахим үндэстэн болгох, төрийн хүнд суртлыг багасгах ажлыг хийнэ гэх зорилтыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, хогийн ургамал үүсч буй хөрс суурьтай нь хийх тэмцэл эхэлнэ гэдгийг хэлж байсан.

Цар тахал вакцинжуулалттай холбоотой эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөртэй холбоотой 100 гаруй хоног болж өнгөрлөө.

Дэвшүүлсэн дөрөв дэх зорилгын хүрээнд авлигатай тэмцэх тэмцэл, авлигын төсөөллийн индекстэй холбоотой АТГ болон хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх засаглалын хувьд хуулийн хүрээнд улс төрийн манлайлал хийх шаардлагатай гэж үзэн тус ажлын хэсгийг байгуулж буй.  Авлигатай холбоотой хамгийн том нугалаа үүсгч буй байгууллага бол төрийн өмчит газар гэдэг судалгаа гарсан. Үүнийг АТГ, цагдаа хийж чадахгүй нь ойлгомжтой. Ажлын хэсгийн хүрээнд багцалж үзэхээс өөр гарцгүй.

Цахим үндэстэнд шилжих зорилго тавьж буй  боловч хойрго ханддаг төрийн байгууллага бий. Өмнө хэлсэнчлэн цахим шилжилт рүү орохгүй байгаа төрийн байгууллагыг авлигын индексийг бууруулахгүй байгаа тал дээр тэмцэл хийхгүй байна гэж өнөөдрөөс эхлэн үзнэ. Нэг үгээр Зам тээврийн яаманд дээрх С зөвшөөрөл, Нийслэл дээр газрын албатай холбоотой асуудал, Сангийн яаманд бүртгэлтэй холбоотой олон зөвшөөрлийн асуудал бий.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДИЙГ ХАМГААЛСАН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Мөн хэд хэдэн хуулийн асуудал бий. Үүнийг Засгийн газар энэ зуны хугацаанд боловсруулж, өргөн барихаас өөр аргагүй. Шүгэл үлээгчдийг дэмжинэ.  Шүгэл үлээгчдийг хамгаалсан эрх зүйн орчин, нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх хэрэгтэй. Шүгэл үлээгчдээ хүний муу үздэг гэж яриад байж болохгүй. Тиймээс дэд ажлын хэсэг байгуулагдана. Намар УИХ-ын чуулган болохоос өмнө шүгэл үлээгчийн хуулийг боловсруулаад дууссан байх ёстой.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг дэмжих ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бүрдэж, авлигалтай холбоотой асуудлыг гаргах тал дээр хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй болно. Олон улсын эрх зүйн орчныг судална.

Хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах нь маш том,  хэцүү зорилт. Долоо хоног бүр 11-11 төв эсвэл "E mongolia"-д хамгийн их хүнд сурталтай газрыг нэгтгэж авах хэрэгтэй.

Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага үүснэ. Цаашлаад намын санхүүжилт хэрхэн ил тод байх уу, нэр дэвшигчдийн хандивын асуудал туйлын чухал байна. Үүнд дээр багц арга хэмжээ боловсруулж, улс төрийн намын санхүүжилтийн хуулийг энэ зундаа боловсруулна. 2022 оны улсын төсөвт хэд хэдэн реформ хийгдэнэ. Тухайлбал, төрийн алба илүү мэргэшсэн байхтай холбоотой  төсвийн захирагч нарт эрх олгох суурь концефцийн асуудлыг хөндөнө. Банкуудын реформ цаашид үргэлжлээд явах хэрэгтэй.

Хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол тэр хэний өмч вэ гэдэг асуудлыг эрх зүйн хувьд дахин авч үзэх шаардлагатай. Үүнийг цахим бүртгэлээр шийдэх хэрэгтэй. Авлигатай хийх тэмцлийг хэт агаарын байдлаар ярихаа болъё" гэлээ.

Үүний дараа АТГ-ын дэд дарга Г.Азжаргал авлигын индексийн талаар мэдээлэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж