Элчингийн охиныг хулгайлсны дараа бүх дипломатчаа татав

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Элчингийн охиныг хулгайлсны дараа бүх дипломатчаа татав

Элчингийн охиныг хулгайлсны дараа бүх дипломатчаа татав

Пакистанд суугаа Афганистаны Элчин сайдын охиныг үл таних этгээдүүд хулгайлж, тарчлаан зовоосон хэрэг гарсан. Энэ явдлыг Кабул маш ноцтой аюул заналхийлэл хэмээн үзэж, Исламабадад суугаа Элчин сайдын яамнаасаа бүх дипломатчаа эргүүлэн татаж байна.

Афганистаны гадаад хэргийн яам өчигдөр /2021.7.18/ “Исламын бүгд найрамдах Афганистан улсын эрх баригчид  гэмт хэрэгтнүүдийг олж, зохих ял, шийтгэлийг нь эдлүүлж, заналхийлэл намжих хүртэл Пакистанаас Элчин сайд болон бусад дипломатч нараа татахаар боллоо” гэж мэдэгджээ.

Мөн энэ хугацаанд Афганистаны засгийн газраас тусгай төлөөлөгч Пакистанд томилж, гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг хөндлөнгөөс хянах бөгөөд цаашид шинэ мэдээллүүд дээр үндэслэн нарийн заавар чиглэл өгч ажиллах гэнэ.

Харин Пакистаны зүгээс болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлж, Элчин сайд, түүний гэр бүл, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэхээ амлажээ. Мөн Пакистаны гадаад хэргийн яам Афганистаны Элчин сайдыг нутаг буцахаас нь өмнө уулзаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх ажилд Кабултай бүрэн холбоотой хамтран ажиллана хэмээжээ.

Болсон явдлыг санавал, Афганистанаас Исламабадад суугаа элчин сайд Нажиб Алихилийн охин Силсила Алихилыг энэ сарын 16-нд гэртээ харьж явахад нь хулгайлсан байна. Тэрбээр нарийн боовны газраар үйлчлүүлээд, такси барин харьж явахад нь жолооч өөр эрэгтэйг цуг суулгаж, хүч хэрэглэн авч явсан аж.

Гэмт этгээдүүд охиныг хэдэн цагийн турш барьцаалж, тамлан зовоосон гэнэ. Бүсгүйг олоход биед нь олсоор хүлүүлж, зодуулснаас үүдсэн олон гэмтэл, ул мөр байсан тул даруй эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж