Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ | News.MN

Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ

Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ

Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын 130 км замыг нээсэн байна. Тус  замын нийт өргөн 11 метр. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж тооцоолжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 8-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлын явцтай танилцсан. Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар 130 км замын ажил дуусч, зорчих боломжтой болжээ. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрч хэсэг саатсан байна.

Шанхай Констракшн групп компанийн төслийн инженер О.Батхүү:

-Үлдсэн ажлын Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Цаг агаарын нөхцөл байдал, усархаг борооны улмаас 10 хоног, хөл хорио, халдварын тархалтаас болж 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэсэн юм.

Замын гол бүтээн байгуулалтын ажлууд дуусч, замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт таван багц ажил хэвийн үргэлжилж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсан. Тус банкны санхүүжилтээр эхлүүлсэн нэгдүгээр багцын замын ажил дууссан. Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй. Дараагийн компаниуд шалгарч чадаагүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлжээ. Банк саналыг хүлээн авсан ч эцсийн хариуг одоо хүртэл өгөөгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-19 202.126.89.113

Баруун аймагруу салдагаас 61 гарам хүртэл замаа нээгээчээ эхний 130км гэж авчаад тэр нь хаалттай худлаа хуцаад байхын, өмнө намар нээлттэй яваад болоод байсан, партизан, жаргалант, ар гүнт, бат сүмбэр явдаг хүмүүс эмээлтээр тойрсоор байх уу?

Avatar

Zochin 2021-07-19 66.181.160.86

Uyr usnii hooloigoo sain l hiisen bgaadaa chanar ene ter ni gaigui l yum bii baigaadaa zasmal zam gej enhel donhol end tend ni us togtson uyr us zailuulal garts hooloigoo buruu gazar ni tavchidag surhii l humuus baidiin bna shuu

Avatar

Ганзориг 2021-07-19 66.181.179.129

Яг хаанаас аль хүртэл тавьсан зам юм бэ. Нэр ус байдаггүй юм уу. Мэдээгээ жаахан чанартай сэтгэлээсээ бичээч.

Avatar

зочин 2021-07-19 66.181.160.65

ямар ч байсан эхлүүлсэн.Саад бэрхшээл их байсан гэж бодлоо.Эхлүүоээгүй бол тарааж зүхээд байж байгаа.Ажил явж бна.Бага ч гэсэн зам нээсэн бна.Учир утгагүй муу хэлэхээ монголчууд минь больё.Замын ажилд амжилт хүсэе.

Avatar

Хулхи 2021-07-19 66.181.161.47

Хулхи зам 2 жилийн нас даахгүйй

Avatar

Зочин 2021-07-19 66.181.160.46

Одоо хаашдаа хугацаа олон дахин хэтэрч бүр цайцсан учраас яарч түргэвчилж байгаа нь гэж чанаргүй халтур юм л бүү хийгээрэй дээ, та минь!!!

Avatar

оюуэрдэнэ 2021-07-19 66.181.181.225

АТГ -д шалгуул энэ шанхай групыг.

Avatar

Zochin 2021-07-19 66.181.160.38

Фэтишааа наад зам чинь 4 эгнээ биш 2 машин л чөлөөтэй зөрхөөр байна лээ

Avatar

Зочин 2021-07-19 103.80.210.183

100 тонн ачаа явах замыг 11тонн гэж тооцсон гэхээр арай л тэнэг үү? нэг тэнхлэгт 11тонн бол бүүр нэг урт цуваа явах нь байна. оросоо өдөр бүр урт тир машинууд ирдэг шүү дээ. тэхээр замын чанар уландаа байх нь байна.

Avatar

Зочин 2021-07-19 64.119.26.223

Хааахааахааа. Хэдэн жилийн дотор…….уул нь анхандаа 4 эгнээтэй аймаар зураг харуулаад л бсандаа

Avatar

Зочин 2021-07-19 103.80.210.183

зураг харуулаад байраа зарчихаад орох болоход нь амбаар өгдөг шүү дээ.

Avatar

Архангайхүү 2021-07-19 139.5.217.64

11 тн ? 1 тэнхлэгт өгөх ачаалал юм уу ?

Avatar

уншигч 2021-07-19 64.119.29.63

Баянчандманаас -Урьхан хүртлэх замаа хурдан дуусгаачээ машин техник эвдэж дууслаа

Avatar

Зочин 2021-07-19 124.158.107.35

фетиша д бай сая дархан яваад ирсэн тийм юм байхгүй л бн

Avatar

Зочин 2021-07-19 103.50.207.150

Ashgui dee. Odoo uldsen 70km sain shah heregtei dee

Avatar

Зочин 2021-07-19 52.89.71.147

Хонгороос Баруунхараа хүрэх, Баянчандмань хүрэх шороон замууд нь бол арай л байна аа

Avatar

Зочин 2021-07-19 192.82.81.220

БОРОО ОРЖ БАЙХАД ТА ГЭРЭЭ БАРИХ УУ ЭРГЭН ТОЙРОН ХАЛДВАРТАЙ ХАНИАД БАЙХАД АЖЛАА ХИЙХ ҮҮ ЭНЭ ХОЁР ЭНЭ ЗАМ БАРИХАЛ ИХ СААД БОЛСОН МАШИНАА ЭВДЭНЭ ГЭДЭГ ЖОЛООЧИЙН УРЬ ЧАДВАРААС ШАЛТГААЛНА .

Avatar

zochin 2021-07-19 202.9.47.10

naadah chin ajiliin chin zohion baiguulaltai holbootoi ajil. ajil hihiig husehgui hund shaltag mundahgui. ajiliig hiie gwel saad berhsheeliig dawan tuulah tumen arga zam bdg.

Avatar

Зочин 2021-07-19 202.55.188.105

Оросод бол бороотой ч зам засвар явж л байдаг юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж