Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ

Дарханы автозамын 130 км-ыг ашиглалтад оруулжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын 130 км замыг нээсэн байна. Тус  замын нийт өргөн 11 метр. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж тооцоолжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 8-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлын явцтай танилцсан. Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар 130 км замын ажил дуусч, зорчих боломжтой болжээ. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрч хэсэг саатсан байна.

Шанхай Констракшн групп компанийн төслийн инженер О.Батхүү:

-Үлдсэн ажлын Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Цаг агаарын нөхцөл байдал, усархаг борооны улмаас 10 хоног, хөл хорио, халдварын тархалтаас болж 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэсэн юм.

Замын гол бүтээн байгуулалтын ажлууд дуусч, замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт таван багц ажил хэвийн үргэлжилж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсан. Тус банкны санхүүжилтээр эхлүүлсэн нэгдүгээр багцын замын ажил дууссан. Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй. Дараагийн компаниуд шалгарч чадаагүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлжээ. Банк саналыг хүлээн авсан ч эцсийн хариуг одоо хүртэл өгөөгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж