
Хэнэггүй
Хэрэв тэр жолооны ард суувал галзуу юм шиг хурдан давхидаг, юунаас айдаггүй бол сайн ээж болох нь юу л бол. Хэнэггүй зан бол амиа хичээхээс ч илүү аюултай. Ямар ч эр хүн хүүхдээ ээжид нь л даатгадаг. Хэнэггүй зан хэнийг ч эрсдэлд оруулж мэднэ.
Хүүхэдтэй болохыг хүсдэггүй
Эрчүүд эмэгтэй хүн болгон хүүхэдтэй болохыг хүсдэг гэж яагаад ч юм ойлгодог. Харамсалтай нь тийм биш. Хэрэв найз бүсгүй чинь хүүхэдтэй болохгүй гэж хэлдэг бол тэр үнэнээсээ хэлж байна. Хүүхдээс жийрхдэг эмэгтэйгээс хүүхэд хүлээх нь бүтэшгүй хэрэг. Магадгүй та түүний биологийн цаг нь ирэхээр эмэгтэй хүний зөн совин нь хүүхэдтэй болохыг шаардана гэж бодож байгаа бол андуурч байна.
Дийлдэшгүй материаллаг сонирхол
Хэрэв найз бүсгүй чинь ийм сонирхолтой бол бэрхшээл хэзээ ч дуусахгүй. Түүний тансаг чамин хувцас хэрэглэл, үнэтэй зүйлсийг нь авч өгч хэрэгцээг нь хангах гэж та бүх насаараа зүтгэсэн ч барахгүй.
Хэрэв тэр ээж болвол өөрийгөө нийгмийн аль давхаргад байгаагаа харуулах гэж нялх хүүхдэд уг үнээс нь хэд дахин илүү үнэтэй хүүхдийн тэрэг авч өгөх гэж зүтгэнэ.
Амиа хичээсэн зан
Хэрэв найз бүсгүй чинь зөвхөн өөрийгөө л боддог бол энэ зан нь хүүхэдтэй болсон хойно ч өөрчлөгдөхгүй. Түүний хувиа хичээсэн зан таныг залхаахаас гадна түүнд гэр бүл огт хэрэггүй гэдгийг ухаарна.
Шоучин
Хэрэв тэр наргиж цэнгэх боломжыг алддаггүй, амралтын өдрийг ч гэртээ өнгөрүүлж чаддаггүй бол улаан гэрэл асч байна гэсэн үг. Тэр сайн ээж болохгүй. Хүүхэдтэй болоход эмэгтэй хүн ихэнх хугацааг гэртээ өнгөрүүлэх болно. Хэрэв тэр гэртээ тогтдоггүй бол хүүхэдтэй болсон хойноо ч өөрчлөгдөхгүй.
Гомдоллогч
Хэрэв тэр таван минут болоод л үрчлээ үүсч байгааг гомдоллож, толины өмнөөс огт салдаггүй бол яавч сайн ээж биш. Эсвэл тэр 16-тай хүүхэдтэйгээ шар айраг ууж суухаас буцахгүй ээжүүдийн нэг.
О. Халиун