ЭМД-аар хөнгөлөлт эдлэх иргэд хурууны хээгээр үйлчлүүлнэ | News.MN

ЭМД-аар хөнгөлөлт эдлэх иргэд хурууны хээгээр үйлчлүүлнэ

ЭМД-аар хөнгөлөлт эдлэх иргэд хурууны хээгээр үйлчлүүлнэ

ЭМД-аар хөнгөлөлт эдлэх иргэд хурууны хээгээр үйлчлүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгалын үйлчилгээг технологид суурилсан хялбар шийдлээр хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай иргэд, олон нийтэд хүргэхээр бүх байгууллага хурууны хээгээр үйлчлүүлдэг болж байгаа аж.

Тодруулбал, хурууны хээ уншуулах програмыг эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж, улсын хэмжээнд аймаг, дүүргийн эмнэлгийг цахимжуулах ажил хийж байгаа юм байна.

Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагуур үйлчлүүлэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношлогоо эмичлгээний түүх цахим хэлбэрээр хадгалагдах давуу талтай аж.

Мөн богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэл болон таны эрүүл мэндтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн сан үүсч дараа, дараагийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд тухайн иргэнд хүндрэл учруулахгүй хялбар болно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.

Эрүүл мэндийн байгууллагууд хурууны хээгээр үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдал хангалтгүй байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулахад:

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авч байгаа л бол хурууны хээгээр үйлчилгээ авч буй иргэн болон даатгуулагч зайлшгүй баталгаажуулах шаардлагатай. Хэрхэн баталгаажуулах талаар болон программ хангамжийн мэдээлэл манай цахим хуудаст байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээллийг хүссэн иргэд цахим хуудаст хандаж авах боломжтой. Хурууны хээгээр үйлчлэх шийдвэрийг гаргасан учир нь хүний өмнөөс үйлчилгээ авах тохиолдол их гардаг байсантай холбоотой. Тиймээс хяналтын функцуудыг нэвтрүүлж байгаа. Мөн зарим иргэний хурууны хээ таарахгүй зөрөх тохиолдол бий. Энэ тохиолдолд тодорхой маягтыг бүрдүүлж, мэдээллээ илгээснээр ЭМДЕГ-аас хяналт тавьж даатгалыг олгох зохицуулалт хийж ажиллаж байгаа гэсэн юм.

Үүнээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд стандарт, шаардлага хангаагүй болон үндэслэлгүй санхүүжилт авахыг эрүүл мэндийн байгууллагын үйлдлийг таслан зогсоож чадна гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

3 2021-07-19 49.0.141.65

E-mongoliagaar huseltee uguhud bas bolmoor. Biye muutai huniig zuuguud 10 huruunii hee ni taarahgui olon sar bolj bna.

Avatar

Иргэн 2021-07-19 202.126.88.207

Сар болгон өрх дээр очиж хурууны хээ уншуулах их төвөг удах юм.өвчтэй хүмүүстэй холилдоод хүлээгээд бас компютер нь гацаа маргааш дахиад ирнэ үнэн зовлонтой.өвчин бна.өгөх ёстой эмээ утсаар хэлээд бичээд код өгнө биз.

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-19 192.82.64.190

,,,""ХӨДӨЛМӨРЛӨХ,,, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ,,ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ,,БАЙГАЛЬ ОРЧИНОО ХАМГААЛАХ ИРГЭН БҮРИЙН ЖУРАМТ ҮҮРЭГ МӨН ,,,"ГЭЭД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН САНАГДАНА ,/ Ү/Х -ын 17,2 ыг үз /,,,,,,,,,ТИЙМ БОЛОХООР ТЭР ЖУРАМТ ҮҮРГЭЭ БАГА Ч БОЛОВ БИЕЛҮҮЛЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАЖ СУРААСАЙ ДАА,,,,

Avatar

Зочин 2021-07-19 103.80.210.183

Үндсэн хуулийг яргачид хулгайч авилгачид урвагчдад зориулаад засварлачихсан шүү дээ. ийм заалт байхгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж