БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана | News.MN

БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана

БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана

БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас 2021.07.19 – 2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.

Хамрагдах хүрээ :

  • 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
  • Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн

Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:

  • Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
  • E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
  • Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
  • Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
  • Гэмт хэрэгт холбогдсон

Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой гэнэ.

Долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн https://www.hikorea.go.kr/Main.pt вэб сайтын Expiry date and check хэсэг рүү орж, паспорт хувийн мэдээллээ оруулан сунгагдсан хугацааг шалгана. Дэлгэрэнгүйг 1345 лавлана уу. ( 0* 7* 0 дарааллаар монгол ажилтантай холбогдоно)

Эх сурвалж: Asia People Mongolia, www.hikorea.go.kr

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-19 139.5.216.230

Өмнөд Солонгост хөгийн амиа бодсон арчаагүй зантай Монгол залуучууд хүүхнүүд маш их байна лээ. Ихэвчлэн нэгнийгээ мөлжиж сорж амьдарна. Бас нэгнийгээ хуурч мэхлэнэ зодож гэмтээнэ алж өгнө шүү дээ. Адилхан хүний нутагт байгаа мөртлөө даан ч дээ гэмээр. Манай хамаатны Бадмаа эгч Давка ах нар хүртэл тэс өөр танигдахгүй хүмүүс болсон байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж