Нефть олборлогч орнууд үнийг тогтоон барихаар тохиролцжээ | News.MN

Нефть олборлогч орнууд үнийг тогтоон барихаар тохиролцжээ

Нефть олборлогч орнууд үнийг тогтоон барихаар тохиролцжээ

Нефть олборлогч орнууд үнийг тогтоон барихаар тохиролцжээ

Газрын тос олборлогч орнууд бүтээгдэхүүнийхээ гарцыг сайжруулж, улмаар эрчимтэй өссөөр буй үнийг тогтоон барих аргаар дэлхийн эдийн засагт учирч буй дарамтыг хөнгөлөхөөр тохиролцжээ.

Жишээлбэл, цар тахлын хүнд хэцүү үед газрын тосны бүтээгдэхүүний үнэ хоёр жил, хагасын хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрсэн тул Opec болон ОХУ тэргүүтэй олборлогч нар наймдугаар сараас эхлэн бүтээгдэхүүний гарцыг аль болох их хэмжээгээр нэмнэ хэмээн амласан байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар дээрх алхмын нөлөөгөөр хэрэглэгчдийн гарт очиж буй шатахууны тэнгэрт хадсан үнэ дагаад буурах ёстой гэнэ.

Өнгөрсөн онд байдлаар Opec болон түүний түншүүдийн эрэлт буурсан учир газрын тосны үнэ эрс унаж, улмаар олборлолт өдөр тутамд 1.2 тэрбум литрээр багассан юм. Харин түүнээс хойш цар тахлын зарим хязгаарлалтууд суларч, эдийн засаг сэргэж эхэлснээр үед газрын тосны эргэлт бага багаар нэмэгдэж Brent маркийн газрын тосны үнэ гэхэд л 43 хувиар өсөн 120 литр буюу нэг баррел нь 74 ам.долларт хүрсэн байна.

Тиймээс олборлогч нар, тэр дундаа дэлхийн газрын тосны 50 гаруй хувийг захирдаг “Opec +” энэ оны наймдугаар сараас эхлээд арванхоёрдугаар сар хүртэл өдөр тутмын олборлолтыг 240 сая литрээр нэмж, газрын тосны үнийг тогтоон барихаар болжээ. Түүнчлэн цаашид дараа жилийн тавдугаар сараас эхлэн Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, ОХУ, Кувайт тэргүүтэй олборлогч нар бүтээгдэхүүнээ улам нэмэхээр тохиролцсон аж. Тэдний мэдээлж байгаагаар газрын тос олборлолт 2022 оны есдүгээр сар гэхэд өмнөх хэвэндээ эргээд орж, жигдрэх гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-19 103.57.95.220

Монголд яагаад нефть олигтой олдохгүй байна аа? Кувейт гэж манай нэг сумын нутагтай тэнцэх жоохон орноос жилдээ 100 сая тонн нефть олборлож байна. 35 тэрбум доллар олж байна. Ийм том нутагтай Монголд 100 дахин илүү нөөц байх ёстой

Avatar

Зочин 2021-07-19 103.50.207.150

Dalain tuvshiny udruus bolj bga yum. DElhiin buh tom orduud ih door, nam gazar bdag, esvel buur dalain yoroolyn door bairlaj bna daa

Avatar

Зочин 2021-07-19 192.82.81.220

ГАЗХЫН БАЯЛАГ ЫГ БУРХАН ТЭГШ ХВВААГААГҮЙ БОЛОЛТОЙ ЮМ САЙН УНШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж