Баруун Европын нутгаар өнгөрсөн долоо хоногт их хэмжээний аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэсэн билээ. Энэхүү үерт Герман болон Бельги улс хамгийн их хохирол амссан юм. Үерийн улмаас одоогийн байдлаар 188 хүн амь насаа алдсан бол олон зуун хүн ор сураггүй хэвээр байгаа аж.
Одоо үерийн гамшиг Германы өмнөд бүс, Австри улсын зарим хэсэгт шилжжээ. Сүүлийн хоёр өдөр Австрийн нийслэл Вена хотод хүчтэй аадар бороо орж, Зальцбург мужийн нутаг үерт автсан байна.Түүнчлэн Швейцар, Люксембург, Нидерланд улсуудад мөн гол нуурууд үерлэж байгаа юм.
Германы Канцлерь Ангела Меркель гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллаж, нутгийн иргэд болон аврагчидтай уулзжээ.Тэрбээр гамшгийн байдалтай очиж танилцаад үнэхээр их цочирдож байгаа илэрхийлээд "Ийм хэмжээний гамшгийг герман хэлээр илэрхийлэх үг олдохгүй байна" хэмээн ярьсан байна.
Мөн тэр гамшгийн дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламжийг яаралтай зохион байгуулахаа мэдэгдсэн байна. Тус улсын Сангийн сайд Олаф Шольц эхний ээлжинд 300 сая еврогийн тусламжийн багцийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Мэргэжилтнүүд үерийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэж үзэж байгаа ба энэ тал дээр дэлхийн улс орнууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байвал үер усны болон бусад байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртоно гэж анхааруулж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ