Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллээ долоо хоногт нэг удаа шууд хэлбэрээр хүргэж, бусад өдрүүдэд тоон мэдээллээ график, зургаар албан ёсны цахим хуудсандаа байршуулах болсон билээ.
Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 544 нь нийслэл Улаанбаатар хотод, 627 нь хөдөө орон нутгаас илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 148424 болж өссөн бол Covid-19 шалтгаант нийт нас баралт 740 боллоо.
Өнгөрсөн хоногт нас барсан иргэдийн хүйсийн тухайд таван эмэгтэй, нэг эрэгтэй бөгөөд насны тухайд 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр хүн нас барсан байна.
Түүнчлэн сүүлийн хоногт 3489 хүн эдгэрснээр нийт 134101 хүн эдгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар 10013 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 32360 нь хүүхэд, 2685 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн ажиглалтад 15175 хүн байна.
Холбоотой мэдээ