Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Дашрамд дурдахад он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж