“Эрдэнэт”-ийн өсөн дэвжих шинэ зам зурагдлаа | News.MN

“Эрдэнэт”-ийн өсөн дэвжих шинэ зам зурагдлаа

“Эрдэнэт”-ийн өсөн дэвжих шинэ зам зурагдлаа

“Эрдэнэт”-ийн өсөн дэвжих шинэ зам зурагдлаа

Цаг хугацаа өөр өөрийн замтайн дээр үнэт зүйлийг зурж бүтээх түүх нь хэмжээлшгүй өрнүүн дэлгэр байх. Тэр тухай бүрд бахархах бахархал, бахдах амжилт болоод ирээдүйн их үйлсийн тухай дэлгэр өргөн яриа өөрөө хөг орж, хэлэлцэх ярилцах сэдэл санааг нэмэхдээ ч гаргуун бас урамтай. Өдгөө 43 дахь жилийнхээ ойн дээр Монгол Улсын эдийн засгийн гол түшиц бааз болсон “Эрдэнэт” үйлдвэр тэртээ 1978 онд байгуулагдсан байх бөгөөд саяхан л “Эрдэнэт”-ийн зэс дуусаж, үйлдвэр хаагдахад орон хотыг хааш нь нүүлгэх вэ, оршиг суугчид нь хэрхэн амьдрах вэ, улс эх орон “саалийн ганц үнээгүй” болох нь, тэр цаг мөдхөн гэх мэт таагүй яриа хөөрөө олны дунд хөвөрч, “Эрдэнэт”-гүй Монголын тухай гашуун төсөөлөл улс орны санхүүгийн мэдээллийг хар данс руу хөтлөх нь үү гэлтэй хэлэлцэх нь олонтаа байлаа.

Арга ч үгүй, улсын төсвийн арван хувийг дангаар бүрдүүлж, зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд ХОЁР ИХ НАЯД төгрөгийн орлого оруулсан тус үйлдвэрийн хаалга хаагдах тухай мэдээлэл нь өөрөө Монгол Улсын эдийн засгийн чадавх алдагдаж гажих гашуун үнэнийг тээж яваа нь туйлын үнэн. Гэхдээ олзуурхууштай гэх үү, азтай гэх үү, ямар ч байсан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үргэлжилсэн хайгуул судалгааны ажлын үр дүнд тус үйлдвэрийн түшиж бааз болсон орд газар дахин 30 жил ажиллах бүрэн дүүрэн нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс хойш та бид “Эрдэнэт” үйлдвэр хаагдах тухай бас харин өргөжин тэлэх сайн ирээдүйн тухай ярилцах боломжтой болов.

Өргөжих гэдгийн тухайд тус үйлдвэр шинээр нээн илрүүлсэн нөөцдөө тулгуурлан 2031 оныг хүртэл 1500 ажлын байр шинээр бий болгож, зэс баяжмал хайлах, боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулна. Ингэснээр эхний 20 жилдээ 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллах стратеги төлөвлөгөө өнгөрсөн 43 жилийн нэгэн адил амжилт болоод ололтын он жилийг зурахад бэлэн болоод буй. Хэдийгээр өнөө цаг тэртээ 1978 оны нэгэн адил тэгш шороон уулыг уурхай болгож, хүн амгүй тэгш цагаан талыг ЭРДЭНЭТ ХОТ болгон хөгжүүлэх эхлэлийн нэгэн адил цагаан цааснаа түүх бичихээс эхлэхгүй ч ирээдүйн цаг хугацаа илүү технологижсон, илүү байгальд ээлтэй, илүү ашиг олборлолт өндөр, илүү хариуцлагатай байхыг шаардана. Тиймээс ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус үйлдвэр 153.8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хэмнэж, 2020 онд түүхэндээ анх удаа 32.5 сая тонн хүдэр боловсруулан дээд амжилтаа шинэчлэн тогтоосон нь ололтоос ололт руу, амжилтаас амжилт руу урсах он жилийн сайн үргэлжлэл байх нь дамжиггүй.

Тэр дундаа, дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын халдварын хүнд хэцүү үед Монгол Улсын нийт айл өрх бүр болоод зарим аж ахуйн нэгж тус бүрийн тог, цахилгаан, дулааны төлбөрийг тус үйлдвэр дангаараа хариуцан төлж байгаа тус үйлдвэрийн иргэн бүрийн амьдралд дэмжлэг үзүүлж, төлбөр тооцоог төлсөөр байгаа. Энэ тоо 2021 оны төгсгөлд гэхэд нэг их наяд төгрөгт хүрнэ. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажилласан хэвээр. Монгол төрийн мэдэлд 100 хувь шилжсэн сүүлийн хоёр жилийг гэхдээ шагшин магтаж, гоё сайхан хачир зүүхээс илүүтэй тоон мэдээллээр тодотгож үзэх нь ээ, түүхэндээ анх удаа тус үйлдвэр дотоод болон гадаад өргүй болсон. 2020 онд олборлолтынхоо дээд амжилтыг шинээр тогтоож, улсын төсөвт анх удаа их наяд давсан орлого оруулсан. Энэ оны эхний улирлын байдлаар гэхэд үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлж, борлуулалтын орлогоо 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 2.5 дахин хувиар биелүүлчихсэн яваа.

“Эрдэнэт” үйлдвэрээр овоглосон 7000 ажилтан ажиллагсдын бүтээсэн түүх болоод бүтээх сайн түүхийн эхлэл нь ерөөсөө энэ бүх тоон үзүүлэлт. Тэд бүтээсэн. Бас цаашид ч бүтээнэ. Гагцхүү цаашид “Эрдэнэт” ганцаараа байх уу гэдэг шинэ асуултыг төрд ч, хувийн хэвшилд ч тавих нь өдгөө тус үйлдвэртэй холбогдох цорын ганц эргэлзээтэй асуулт. Учир нь, “Эрдэнэт” олуулаа болох ёстой. Өөрөөр хэлбэл, УЛСЫН БААТРУУД 7000-уулаа бус бүр олуулаа төрөх ёстой. Тэр цагт, хүнд хэцүү даржин цаг үеийн та бидний амьдралд түших түшиц, тулах хүч олон болно гэсэн үг. Мөн ирээдүйг улам гэрэлтэй болгох, эдийн засгийг дэмжих шинэ хүч, шинэ татлага бий болно гэсэн үг. Орлого ашгийн тоон мэдээлэлд ганц үйлдвэрийн энэ бүх 43 жилийн үр дүн болоод ирэх 30 жилийнх нь стратеги төлөвлөгөөг нь олж уншаад ханасан уусмал мэт дүүрэн сэтгэгдэлд тулж зогсоод байж бүр ч боломгүй. Тиймээс ч “Эрдэнэт”-д үзүүлсэн төрийн хүндэтгэл нэг “Эрдэнэт”-ийг нэлээн олон болгох итгэл бус урам юм.

Гагцхүү үүнд цаг хугацаа хариулт өгнө. Тэр цаг хугацаанд өсөж торних, өөдөлж дэвжих олон арван шинэ “Эрдэнэт”-үүдэд ерөөл өргөе. Төр ивээж, түмэн итгэг. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн өсөн дэвжих шинэ зам зурагдлаа, амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-19 66.181.160.117

Tsagaan suvraga aa ajild oruulya, bas shineer orduud neeye, hurungu oruulalt tatya, neg l um ni deeree alaltsaad bdag, ediin zasgaa telye

Avatar

Зочин 2021-07-19 203.91.115.50

Нямка, Содбаатар Хүрэлсүх 3 л алгаа үрж суугаа даа.

Avatar

Баярлалаа Эрдэнэт үйлдвэр 2021-07-19 64.119.24.185

Монгол Улсыг өдий хүртэл ганц тэжээж ирсэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

Avatar

Зочин 2021-07-19 103.80.210.183

нөөцгүй болсон үйлдвэр яагаад өснө гэж.хулгайчууд л хөрөнгөө өсгөж ирсэн биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж