Хааны молор өөдрөг сэтгэлийг төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Хааны молор өөдрөг сэтгэлийг төрүүлнэ

Молор нь эзнээ муу зүүд, хар энерги, өвчин, цаг бусын үхлээс хамгаалж,  өөртөө итгэх итгэлийг  бий болгож,  амьдралыг өөдрөгөөр харахад нь тусалдаг гэдэг.

 Мөн хааны молорыг яг адилхан хэлбэр хэмжээтэй барын нүдтэй хослуулж зүүвэл эд баялаг авчирдаг гэж үздэг.

 Молор хоолны дуршлыг нэмэгдүүлж, стрессээс салгаж, амьдралын эрч хүч өгдөг байна.    Молор нь алтан шаргал, цайвар хөхөөс хүрэвтэр өнгөтэй байх нь бий. Түүнээс гадна ягаан, цагаан молор байдаг аж.

Молорыг Бразил, АНУ, Шри Ланк, Австрали, Тасмани, Пакистан, Мексик, Япон, Африкаас авчирдаг байна.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж