УДШ: С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаав | News.MN

УДШ: С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

УДШ: С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

НЭМЭЛТ:

С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл өглөө. Тэрбээр “Уг хэрэг мөрдөн байцаалтад буцаж байна. Өмнө нь уг хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан.

Прокуророос С.Баярцогтод ял тулгасан, яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг өмгөөлөгчид ярьж байсан. Өнөөдрийн хуралдаанаас өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэж ойлгож болно. С.Баярцогтын хэргийг тусгаарласан” гэлээ.

НЭМЭЛТ:

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан эхэлсэн. С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж эхэллээ. Мөн Б.Ундармаа, Ш.Батхүү, нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.


Улсын дээд шүүхэд өнөөдөр 2021.07.19 олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хуралтай. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэрэг,  “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргийг дахин хэлэлцэж байна.


С.БАЯРЦОГТОД 4.8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан. Гэсэн хэдий  ч шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.

Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан. Гэсэн ч С.Баярцогтоос бусад хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан юм.

Ш.БАТХҮҮ НАРЫН ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Дээд шүүх (2021.07.02) Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхээр товлосон. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хурал хойшилсон.

Улсын Дээд шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх байв.

ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ҮНДЭСЛЭН Б.УНДАРМААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн хорих ял оноосон юм.

Харин давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2021-07-19 139.5.216.218

Энэ хэрэгт хэн гэдэг хэдэн шүүгч прокурор орж байгааг хэлээд өгөөч хэдэн сумтай б** авахаа мэдмээр байна

Avatar

Өвгөн 2021-07-19 192.82.89.202

Баярцогт бол мундаг залуу.Энэ мэт бүтээлч залуусаа монголын улс шийтгээд байвал могол улс хоёр хадны дунд хавчуулсан халиуны зулзага болно. Ер нь хүн гэдэг хоёр талтай аль тал нь илүүд хөгжсөн байна тэр талыг нь бид зөвөөр олж харвал сайн бүхэн хөгжинө.

Avatar

Заагч 2021-07-19 202.9.47.22

Ялзмаг шvvхийн ялзарсан авилгажсан шvvгчид хог х***а баярцогт новшоос асар их авилга аваад амаа таглуулсан байх даанч харамсалтай жирийн иргэн ингээд ял завшаад яваад байлаа юу.Монголын дайсан данжаадыг буудвал таарна цаанаа нэг зэвvvн Монголыг их хохироосон хог данжаадын vлдэц дээ хогийн новшийг х***а вирустэй нь цуг устгавал таарна.

Avatar

зочин 2021-07-19 66.181.186.59

урвагч, авилгач хятадын иргэн Баярцогтыг сайн шаргавал их зүйл гарна даа. Шүүгчид ял завшуулах гээд байна уу. элвал авилга авав уу

Avatar

Зоригоо 2021-07-19 103.26.194.245

Энэ хөгийн ялзарсан авилгалд идэгдсэн новшийн шүүхийг үндсээр нь бүгдийг нь зайлуулаач.

Avatar

Зочин 2021-07-19 202.126.88.165

Huun heleltseh hugatsaa gdeg ni ard tvmend vilchildeggvi murtluu mungutei darga said nart ni vilchleh yumdaa shudraga shvvh bnuu mongold

Avatar

Анхаа 2021-07-19 202.126.90.83

энэ луйварчинг шоронд хориочээ. хийсэн хэрэг нь түмний нүдэнд ил байна. харах царайны хулгайч шиг гөлөлзсөн зэвүүн н**ш, бүх хөрөнгийг нь хураагаад насаар нь хорих хэрэгтэй.

Avatar

зочин 2021-07-19 66.181.180.203

хийсэн хэрэг нь тодорхой биздээ анхан шатны шүүгчид нь чадваргүй байдаг юмуу дээд шүүх дээр очоод л 180 градус эргэх юм эсвэл дээд шүүх нь бүхнийг шийдэж байвал яасан юм бэ

Avatar

Irgen 2021-07-19 202.126.88.204

Удш гэж бөөн хар авилгалчид буцаагаад л байна өөр юу ч хийхгүй

Avatar

Иргэн 2021-07-19 66.181.160.37

Үнэхээр Монголыг хөгжүүлэх байсан тэр их зэс, алт үнэт металын ордыг Монголд ямарч ашиггүй хийж чадсан ямар муухай Монголын төлөө сэтгэлгүй амин хувиа хичээсэн хүн бэ, хурдан шийтгэхгүй удаад байна гэдэг бас л авилга шүүү, Авилагагүй болж байж Монгол хөгжинө, ядаж хэдэн хүүхдийн ирээдүйг бодох хэрэгтэй

Avatar

иргэн 2021-07-19 66.181.165.213

энэ ингэсээр байгаад ялнаас мултрах юм байна л даа

Avatar

Алд 2021-07-19 202.55.188.84

Баярцогтын үнэн гэвэл эх орноосоо урвагч

Avatar

Дэл 2021-07-19 202.55.188.84

урд хөршөд байсан бол шороонд булаатай байх байсан манайх луйварчидад дэндүү ээлтэй юм даа

Avatar

Зочин 2021-07-19 66.181.170.215

Одоо болио монголчууд минь эерэг байя хүн хүнээ шийтгээд байх юм энэ хүнийг бид нийгмээрээ хангалтаай л хэдэн жил шийтгэлээ шдээ Яг гэм буруутай идсэн уусан нь ч тогтоогдоогүй байхад тэглээ ч лоби гэдэг юм чинь ганц хүний хийчихдэг зүйл огт биш… Элдэв янзын муу юм нэмж сэвж өөрсддөө нүгэл хийгээд яах вэ? ккк

Avatar

Зочин 2021-07-19 202.9.46.243

Баярцогт бол эх орноосоо урвасан хүн шүүдээ монголын баялгийг харийн хүнд өгөхөд их тусалсан Монголын дайсан э****з маш муу хүн

Avatar

Зочин 2021-07-19 202.179.25.24

Bayartsogt mundag. 4 ih surguuli tugssun.

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.92

Кккк Шоронгоос гаргах болохоороо л мөрдөн байцаалтанд өуцаадаг МООД дэлгэрч

Avatar

ЗОЧИН 2021-07-19 66.181.179.73

энэ гурван этгээдийн гомдлыг хэлэлцэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ харин монгол төр ард түмэн бид энэ хүмүүст гомдолтой шударга шүүх байдаг бол машид илэрхий зүйлийг хэлэлцэнэ гэсэн чинь өөрөө шударга биш дампуугаа харуулаад байна

Avatar

Зочин 2021-07-19 202.126.88.165

Ugsun ni buruuddag awsan ni gardag bolj dee mongold iim l togtoltsoo bii bolson bn

Avatar

Зочин 2021-07-19 192.82.92.249

За эд нар ч яахав, ингэсгээд дуусацгаана биз. Харин ард нь үлдэх үр хүүхэд нь эцэг эхийхээ бохир мөнгөний тусламжтайгаар та бидний үр хүүхдүүдийг басамжилж, доромжилсоор байх болно доо. Энэ л харамсалтай. Тийм учираас 9 үеээр нь … гэдэг хууль Чингис хаан гаргаж байсан биз.

Avatar

Зочин 2021-07-19 124.158.69.128

Тийм тэр маш зөв шийдвэр байсан.

Avatar

зочин 2021-07-19 103.57.93.142

жирийн иргэд мөнгөгүй учраас шүүх цагдаа өгөөлөгч хөлсөлж чаддагүй, мөнгөтэй эрх мэдэлтэй шүүх цагдаа өмгөөлөгч хөлсөлж болдог болждээ

Avatar

ИРГЭН 2021-07-19 202.9.46.228

БАЯРЦОГТ РИО ТИНТОГООС АВИЛГА АВСАНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, НҮГЭЛЭЭ НАМИНЧИЛАХ НЬ ӨӨРТ НЬ ӨЛЗИЙТЭЙ.

Avatar

Зочин 2021-07-19 107.127.39.54

Хэрэг хүлээлгэх биш харин ч бүр ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН,ГЭМ БУРУУТАЙ ГЭДГИЙГ НЬ НОТЛОХ БАРИМТУУДААР НОТЛОХ ЁСТОЙ биш билүү…Баярцогт гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь илрүүлээд нотлоод ял шийтгэчихэж чадахгүй байгаа….хууль шүүхээр яадаг юм?….онц бүрэн эрхт комиссын шийдвэрээр шууд бууддаг эсвэл хүнийг удаан хугацаагаар хорьж зовоож тарчлааж байж хэрэг хүлээлгэдэг 1930-аад оны Вышинскийн большевик барилаас татгалзаад удаж байгаа

Avatar

juuh 2021-07-19 184.191.80.159

odoo bugdiig ni sullana. Tegeed buh hereg haagdaad, ed nar daraachiin songuulid devsheed said darga boltsgoogood amar saihan daa jarganaa

Avatar

Иргэн 2021-07-19 192.82.91.3

Авилга, хулгайн хэрэг хийчихээд новшнууд чинь хэндээ гомддог байнаа

Avatar

иргэн 2021-07-19 192.82.92.114

эдгээр хулгайчид юундаа гомдлоодбайгааюм бэ. Бүр нэмээд ял өг

Avatar

Зочин 2021-07-19 202.179.25.90

Монголын Шүүх Авилгачидад ээлтэй ш дээ,

Avatar

Одмаа 2021-07-19 66.181.161.126

Эд нарт насаар нь хорих ял л тохирно Цег-азар прокроор, байцаагч нар яаж ажилаад байгаа юм бэ . Хүнд ялтай хүмүүст төр төмөр нүүрээ харуулах ёстой байтал . Ард түмэнд төмөр нүүр гаргаад байх юм.

Avatar

Amar 2021-07-19 124.158.69.164

Энэ Угдармаа Батхүү хоёрын ялыг нэмж улсыг хохиролгүй болгооч ээ.

Avatar

Зочин 2021-07-19 202.21.108.24

ИЧИЖ ҮХДЭГГҮЙ ХОРИГДОЛУУД!!🤪🤪🤪

Avatar

Зочин 2021-07-19 66.181.181.234

БҮГД БУРУУГҮЙ ЮМ БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2021-07-19 202.21.108.160

Ундармааг хориочээ

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.89

Эд нарын гомдол гэж бас байна аа.Бүгдийнх нь ялыг нэмээд явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.33

Баярцогт Батхүү Ундармаа нарт цаазын ял өгөх хэрэгтэй…

Avatar

Арай 2021-07-19 172.58.187.58

Ундармаа ч арай мх идсэн л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж