Орон нутагт амарсан иргэд гэрийн тусгаарлалтад орох уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Орон нутагт амарсан иргэд гэрийн тусгаарлалтад орох уу?

Орон нутагт амарсан иргэд гэрийн тусгаарлалтад орох уу?

Эрүүл мэндийн яамнаас наадмын амралтын хугацаанд хөдөө орон нутгийг зорьж, олон хүнтэй уулзсаны улмаас халдварын тоо өсөж байгааг анхааруулсан. Тиймээс олон хоногоор орон нутагт зорчсон иргэд өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад ажиглах шаардлагатай гэсэн юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад:

-Вакцинжуулалтын нөлөөгөөр халдварын тархалт буурах магадлалтай ч иргэдийн ухамсаргүй байдлаас болж орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өсч байна. Тэгэхээр орон нутгийг зорьсон иргэдийг хотод ирээд гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлан ажиглаж, шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тестээр шалгаж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж баталгаажуулахыг яамнаас зөвлөж байгаа. Гэхдээ энэ нь хүн бүр өөрийгөө заавал гэрийн тусгаарлалтад байлгах шаардлагатай гэсэн үг биш.

Халдварын сэжигтэй тохиолдол болон батлагдсан иргэнтэй хамт аялж зугаалсан, өөрт нь ямар нэгэн шинж тэмдэг илэрч байвал тусгаарлана. Мөн зарим иргэн олон хүүхэдтэй эрсдэлтэй нөхцөлд байгаа бол түргэвчилсэн тестээр заавал шалгаж үзэхийг зөвлөж байгаа.

Хүүхдүүдэд шинж тэмдэг нууц хэлбэрээр ажиглагдаж байгаа учраас орон нутагт, олон хүнтэй зорчсон иргэд аль болох тусгаарлалтын дэглэм баримтлах нь зүйтэй.

Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас Covid-19 халдварт өртөх эрсдэл нэмэгдэж,  тохиолдлын тоо өсөж улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байгаа учраас дээрх анхааруулгыг гаргажээ. Тиймээс хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсвэл бага насны хүүхэдтэй орон нутагт зорчсон бол заавал шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж