Ерөнхий сайд журмын нөхөд, намынхантайгаа "дайн" зарлав | News.MN

Ерөнхий сайд журмын нөхөд, намынхантайгаа "дайн" зарлав

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхий сайд журмын нөхөд, намынхантайгаа "дайн" зарлав

Ерөнхий сайд журмын нөхөд, намынхантайгаа "дайн" зарлав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Авлигатай тэмцэх комисс байгуулж, даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилов. Монгол Улс 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний зөвлөл байгуулж байв. Үүний дараа 2006 оны долдугаар сард Авлигатай тэмцэх хуулийг шинэчилж, Авлигатай тэмцэх газрын байгуулсан түүхтэй.

Түүнээс хойш 15 жил авлигатай тэмцэх байгууллага өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 180 орноос 111 дүгээр байрт эрэмблэгдэж байна. Энэ нь өмнөх оноос таван байраар ухарсан үзүүлэлт.

Авлигын индекс ухарсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь нэмэгдсэнээс үүдэлтэй хэмээн Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтэд дурджээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны авлига буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлт гэсэн үг.

Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаас эхлэн удирдлагыг нь улс төрийн нөлөөллөөр томилж ирсэн нь авлигатай тэмцэж чадахгүй байгаатай холбоотой гэдэг нь үнэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газрыг том загас бус жараахайгаар хөөцөлддөг ч гэдэг яриа зүгээр ч нэг гараагүй. Улс төрийн зорилго агуулга бүхий баривчилгаа, заримдаа бүр драмчлагдаад гарч байсныг нь санаж байгаа олон иргэд бий. Сүүлийн жилүүдэд Авлигатай тэмцэх ажиллагаа олон нийтийн анхаарлыг татах зорилгоор дүрсжүүлсэн, олон нийтийн дургуйцлийг хүргэх улс төрийн зорилго бүхий ажиллагаанууд ч явагдсан нь ч бас үнэн. Авлигатай тэмцэх газрын даргыг нь эрх барьж байгаа нам нь санал болгож, УИХ олонхоороо томилдог байдал нь АТГ улс төрөөс хараат ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлдэг.

Авлигатай тэмцэх нь өөрөө төр, төрийн алба, улс төрийн албан тушаалтантай тэмцдэг учраас өнгөрсөн хугацаанд сүр дуулиантай баривчилсан, илрүүлсэн авлигууд тэгсгээд намжчихдаг болсон нь авлигыг улс төрөөс ангид харах боломжгүй байсаар ирсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 180 орноос 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр тодотгожээ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жилийн дотор төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаатай тэмцэнэ гэсэн үг.

Авлигатай тэмцэх газар 2019 онд 68 хэрэг шийдвэрлэсэн бол 2020 онд 114 хэрэг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Энэ хоёр жилийн хугацаанд АТГ-ын шүүхээр шийдвэрлэсэн зарим эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Батзориг, Г.Солтан, Б.Ундармаа гээд албан тушаалтнуудын хэргийг дурджээ. Гэхдээ эдгээр эрхэмүүдийн хэрэг авлигын гэхээсээ илүү улс төрийн шинж агуулгатай байсан гэж хардах хүмүүс бий. Одоо АТГ-ын шийдвэрлэсэн гэх эдгээр хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь суллагдсан. Зарим нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд хамрагдсан нь ч бий. Одоо тэднээс М.Энхсайхан, С.Баярцогт нарыг эс тооцвол суллагдаж, эрх чөлөөтэй болж, зарим нь УИХ-ын гишүүн болчихсон яваа. Тэгэхээр АТГ үнэхээр авлигатай хатуу тэмцээд байна уу эсвэл улс төрийн зорилготой хөдөлж байна уу гэдэгт хүн бүр дүгнэлтээ хийх биз ээ.

Чухам иймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын авлигатай тэмцэх комисс үүргээ гүйцэтгэж, авлигын индексийг бууруулж чадах уу гэдэг хардлага үүсээд байгаа юм.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд эрх баригч МАН Засгийн газрыг тэргүүлж, УИХ-д олонх байгаа. Тиймээс төрийн алба Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр анд найзууд, журмын нөхөд, намынхан нь байгаа гэсэн үг. Аль нам засаглаж байгаагаас төрийн алба бүрддэг бичигдээгүй хууль үйлчлээд олон жил болсон. Төрийн албаны хуульд өөрчлөл оруулснаар төрийн албан хаагчдыг нам солигдоход солигдохгүй болгосон заалт нь өнөөдөр ч хүчин төгөлдөр учраас эрх баригч МАН-ынхан төрийн албыг бүрдүүлж буй. Төрийн албаны дунд, доод шатандаа авлига буурахгүй байгааг ч хөндлөгийн судлаачид, ажиглагчид сануулдаг. Засгийн газар ч үүний эсрэг тэмцэхээ албан ёсоор зарлачихлаа. Гэхдээ намынхаа, журмын нөхөдтэйгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар сайд нар тэмцэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулж буй. Гэхдээ тэд амласан, хоёр жилийн дотор авлигыг хоёр оронтой тоонд оруулж, намынхаа, журмынхаа нөхөдтэй тэмцэж, улсаа бодно гэж. Улс төрийн ашиг хонжоо хайж, нам доторх “дайсныхаа” талыг дарах вий гэсэн болгоомжлол ч үүссэнийг тодотгоё. Бид 15 жил авлигатай тэмцэж байгаа ч авлига буурахгүй байсаар, хүнд суртал арилаагүй, намынхаа, журмын нөхөдтэйгөө тэмцэж чадаагүй өдийг хүрсэн юм шүү, Ерөнхий сайд аа. Таны амлалтаа биелүүлэх хоёр жилийн хугацаа ч явж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

87 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.60

Сайн тэмц. Шантарч болохгүй

Avatar

Зочин 2021-07-19 203.91.115.48

Энэ засаг тогтож үлдэх ганц замбол авлигатай тэмцэх, түүгээр далимдуулж улс төрийн өрсөлдөгчидөө зайлуулдаг Ши даргын туршлага байна. Улсын хөгжилд ч эерэг нөлөө үзүүлэх байх шүү. Ард түмэн бүхлээрээ авлига гэдэг хууль бус, бидний амьдралд саад болсон зүйл гэж жигшдэг болсон цагт л бидний амьдрал сайжирна. Одоогийн байдлаар ямар ч хүн өөрт ашигтай бол хууль ёсны юу, хууль бус уу гэж боддоггүй шүү дээ, өгсөн болгоныг авна.

Avatar

иргэд олон түмэн 2021-07-19 192.82.87.209

Авилга гэдэг юмыг анх төрүүлэж өсгөсөн газар нь МАХН-МАН шүүдээ,намдаа хандив өргөлөө гэж сайшааж байсан,тэгээд хүний юмыг авчихсан нам нь эргээд хандивлагчаа ажил албанд тавьдаг,эрх олгодог болсоноос эхлээд хандивлагчид өөр хоорондоо өрсөлдөж бие биенээсээ илүү их хандив өгч тэр чанараараа илүү эрх мэдэлд очих зам нээгдсэн,МАХН-МАН төрийн дээр сандайлаж хандив авч эхэлсэн нь авилга гэгчийг цэцэглүүлэх үүр уурхай болсон нь ердөө энэ,УИХ-д нэр дэвших хүртэл энэ л замаар яваж ирсэн,бүр гэмт хэрэгт

Avatar

Ganaa. 2021-07-19 90.166.133.216

Avilgal, heel hahuuli gedeg bidnii tsusand bgaa shvv dee. Gar tsailgana, Tsai uulgana, bileg selt ugnu, eolkon deer mungu tavina, aryn haalga, tanil tal…… Ene bvgd avilgalyn ehlel

Avatar

Bat 2021-07-19 202.126.88.41

Doodchuul ih idej bayjij baigaa unen unen deedchuud ch medeej ali aliin shalgah heregtei

Avatar

Зочин 2021-07-19 192.82.74.234

Намынхаа санхүүжилтээ яаж босгох вэ?Намдаа зүтгээ албан тушаалд очсон журмын нөхдөө намнах уу, тэгвэл хүч чинь суларна,аягүй бол шанаа авна

Avatar

Зочин 2021-07-19 202.9.40.10

Зав зөв. Концесс Ждүчдыг өчнөөн удаан толгойг нь иллээ

Avatar

Зочин 2021-07-19 202.55.188.92

Awilgaltai temtseh um bol MAN.G taraaj bj awilgal uuruu ugui bolno ene nam olon jil ujigsarsan aalznii tor bolchihson awilgal AN bol il tod bdaliig erhemledeg uchir dotroo bolohguig shuud zarlachihdag nam MAN dotroo nuudag iimd uzel bodol n zurdug

Avatar

Цогоо 2021-07-19 122.201.24.36

Авлигалтай тэмцэнэ гэдэг бол дээрээс л эхлэнэ, ингэж байж л авлигачдыг нухчин дарна. Доороосоо эхлэх юм шиг ярьж эхэлсэн байна. Доороосоо эхлэвэл жижиг авлигачыг ажлаас нь халаад оронд нь шинэ албан хаагч тэр авлигачийн ажлыг үргэлжлүүлнэ. Тиймээс доороос эхлээд ямар ч үр дүнгүй байна.

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.27

Сайхан үлгэр яриад байх юм даа.

Avatar

Зочин 2021-07-19 103.229.120.245

Эхлээд Оюун-эрдэнэ Нямбаатар нар өөрсдийн орлого хөрөнгийн эх үүсвэрээ тодорхой тайлбарлаж нийтэд мэдээлчих. Өөрсдөө хулгайн машин уначихаад шудрага ёс тогтоох уу

Avatar

Анхаа 2021-07-19 202.126.89.74

Өгсөнийг нь биш өгөхөөс аргагүй болгодог авилгачдаа шийтгэмээр бна өгсөн хүн нь мэдээллээд тэгвэл наадах чинь цэгцэрнэ

Avatar

Зочин 2021-07-19 202.55.188.108

За даа бараг л худал байх энэ ялзарсан төр тийм.ч амархан цэвэрлэгдэхгүй ээ

Avatar

Зочин.в 2021-07-19 66.181.161.106

ЗОЧИН. Авилгын асуудлыг засгийн газрын гишүүд шалгана гэдэг чинь шал худлаа. Өөрсдийн гэм буруу зүйл,идсэн уусаныг хаах, халхлах,бамбай хийх төдий юм болно доо.

Avatar

Оюунааг дэмжигч 2021-07-19 64.119.16.30

Авилгал албантушаалын хэргүүдийг ил болгож цэгцлэхгүй бол оуюнаа минь түүхэнд жул бацаанаараа л үлдэнэ шүү дээ

Avatar

Bugdiig ni xori 2021-07-19 64.119.16.30

Atg gazar yag yu xiisen yum be. Suuliin 30 jil mongold darga xiij bsan bux xvn xulgaich shvv.

Avatar

Zochin 2021-07-19 211.36.144.163

Ehleed Nymbaatar saidaas ehelbel ulger jishee bno doo

Avatar

Zochin 2021-07-19 211.36.144.163

Nymbaatar saidaas eh lender yumaa ulger jisheegeer shalguulah heregtei .

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.3

Сү г л хорьчих тэгвэл үнэмшие

Avatar

Зочин 2021-07-19 202.9.46.211

Нүдний цөцгий мэт хайрлан хамгаална, чөмгөө дундартал зүтгэнэ, цагаан махаа эргэтэл ажиллаа гэх мэт хүч нэмсэн утга уянга дүүрэн үгсээ хэзээ болих вэ?
Тоо яримаар байна. Индекс яримаар байна. Баялгийн сангаараа дамжуулан тэдэн хүн тийм хэмжээний баялагт эзэн болно, Монгол Улс өрсөлдөх чадвараар дэлхийд эхний 50-д ордог болно, хөрс ус агаарын бохирдлыг тэдэн хувь бууруулна, хүний хөгжлийн индекс (HDI)-ээр 92-т байгааг 20 байраар урагшлуулна, ДНБ-ийг тэдэн ам долларт хүргэнэ гэх мэт ажилламаар

Avatar

Зочин 2021-07-19 66.181.182.234

Харин тэгээд хоёр оронтой тоонд оруулна гээд үр дүн яриад байгаа юм биш үү! Авилгаа бууруулж чадахгүй бол улс орон хөгжихгүй, чиний бичээд байгаа тоонд хэзээ ч хүрэхгүй шдээ.

Avatar

Зочин 2021-07-19 66.181.184.189

Тунгийн халбага төдий шүүмжлэхэд тулам дүүрэн хариу ирнэ гэдэг дээ. Юм хийе гэсэн эд нарт элдэв аргаар баяжсан мөнгөтэй хүмүүсийн хариу ирэх нь тодорхой. Улсаа бодоод явахаас өөр арга байхгүй дээ. Одоогоор чимээгүй ч, олон нийт дэмжиж таарна.

Avatar

Шүгэл үлээгч 2021-07-19 103.10.22.113

Ленин засгийн эрхэнд гараад Чрезвычанная комиссия ЧК гэж юм байгуулсан. Тэр нь пролетариатын дарангуйллын хамгийн аймшигт з****г болсон. Манай ногоон малгайтуудын ах байгууллага.
Энэ бацаан 9-ын эрх мэдэлтэйгээ зууралдаaд баахан хэлмэгдэл хийхнэ дээ

Avatar

Зочин 2021-07-19 66.181.182.234

Та юунаас айгаав? Одоо тэр үеийнх шиг хэлмэгдүүлэх боломжгүй, цаг үе өөр болсон

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.71

чадахгүйш дээ

Avatar

Зочин 2021-07-19 202.9.40.52

Mиеэгийнхэн эрдэнэс 5 толгойг эзэлжээ бүх дүү нар нь ТУЗ ын дарга нар болжээ

Avatar

Эрдэнэс Монгол татан буулга 2021-07-19 66.181.181.188

Чаддаг юм бол Эрдэнэс Монгол ХХКийн Эрдэнэбулган тэргүүтээ авилгачдыг буулгачих. Миеэгийн арми тэнд бгаа

Avatar

ЗОЧИН 2021-07-19 202.21.126.30

МУУ ДАМБА-ОЧИРЫН МИНЬ НЭРИЙГ ОРХИСОН БАЙНА ШҮҮ, ЦААДАХ ЧИНЬ ГОМДОХ БАЙГАА ДАА.

Avatar

Зочин 2021-07-19 202.21.126.30

Хүний мууд дуртай н**ш вэ чи

Avatar

зочин 2021-07-19 43.228.129.20

Харсаар байтал төрийг цөлмөж баяждаг бүхэл бүтэн бүлэглэл ажиллаж байдаг тэрнийг хэнч зогсоож чадахгүй болтлоо чангарчихсан хээл хахууль авлигын эсрэг дуугарсан хүн болгон нь шахуу хэлмэгддэг бурангуй төр засагтай маш олон жил болжээ Энэ байдлыг хэн нэг цөстэй аавын хүү зогсоох цаг ирнэ өнөөдөх бол хэнч юуч хийж чадахгүй учир нь эрх мэдэлтэй болгон нь нэг талдаа гарчихсан бие биенээ хамгаалдаг мафийн систем ажилладаг болчихсон байдаг. улс орон гэхэд үнэхээр өрөвдөлтэй ийм л арчаагүй ард түмэн

Avatar

Зочин 2021-07-19 64.119.26.223

Жүжиг. Түгжилсүгийн суганы үс түгжил ахтайгаа адилхан жүжиишдээ.

Avatar

ЗОЧИН 2021-07-19 122.201.21.51

Улс орноо хөгжүүлэх маш чухал, хэрэгтэй ажлыг зоригтой эхлүүлж байгаа Ерөнхий сайддаа амжилт хүсье. Авилга авсан нь батлагдаж, шүүхээс ял сонссон луйварчдыг төрд ажиллах эрхий нь насаар нь хорих хэрэгтэй. Буцаад төрд ороод л шархаа нөхнө шүү дээ

Avatar

Юу бодоод байдаг юм 2021-07-19 66.181.188.158

Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгодог комисс гэж авилгал авдаг нөхдүүд байна аа шалгах цаг болсон доо

Avatar

Зочин 2021-07-19 192.82.78.109

Ажил хийх гэсэн хүнийг гоочилж мохоох нь зарим хүний зорилго байх юм. Илт авлигаар баяжигсдыг ээлж дараатай хэргээс мулталсаар байна. Урмыг нь хугалахын оронд энэ залууг дэмжээч. Магадгүй энэ муучлагчид өөрсдөө авлигачид гэмээр тавлаж байна.Тийм шударга юм бол сүүлийн 30 жилд гарсан зууны луйврууд, их авлигыг хөндөхгүй байгаашдээ

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.75

Нямбаатар Оюун-Эрдэнэд хань болох болов уу даа. Гаргасан хууль тогтоомжуудад нь дандаа ард түмнийг айлгаж сүрдүүлсэн хохироосон хууль байдаг шүү дээ. Өөрөө бас зүгээргүй хөрөнгөжсөн нөхөр . Бүү мэд энэ хүнийг авилгатай тэмцэнэ гэхэд итгэхгүй л байна шүү.

Avatar

Зочин 2021-07-19 203.91.115.50

Аль ч цагт 180 орноос 180-д л байх юм бол Авилгатай тэмцэх газрыг огт байгуулаагүй нь дээр байх байсан юм биш үү? Хайран төсвийн хөрөнгө зарлага. Хэдэн гахайнуудыг л тэжээснээс өөр ашиг алга.

Avatar

Иргэн 2021-07-19 66.181.161.118

180 орноос 200д байгаа байх.

Avatar

Дорж 2021-07-19 66.181.179.140

Стандартын газарт хууль бусаар ажиллаж байгаа Б.Билгүүн гэгч гөлийсөн цайрсан авилгачийг шалгаж төрийн албаа цэвэрлэж аваачээ Оюун-Эрдэнээ

Avatar

Ф 2021-07-19 202.126.89.145

Нүдэн дээр хэн яаж баяжаад байгаа нь илт байхад тэмцэнэ дайн зарлана гэж хоосон сүржигнээд яахав дээ

Avatar

ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ ХУУЛЬ, СТАНДАРТ МӨРДДӨГ ОРОН БОЛОХ ЮМСААН 2021-07-19 202.126.90.73

МОНГОЛЧУУД ДАНДАА Л САЙН САЙХАН ЯВАА БУСДЫНХАА АЖИЛ, АМЖИЛТЫГ ӨӨРСДИЙНХ НЬ ЮМ ШИГ ӨӨРТӨӨ ХАМААТУУЛЖ, НААЖ, ӨМЧИРХӨЖ БАХДАЖ СЭТГЭЛЭЭ Ч ТОГТООЖ ЧАДАХГҮЙ ДЭВЖ ӨӨРИЙГӨӨ ХУУРЧ АМЬДРАХ МӨРТӨӨ ӨӨРИЙНХӨӨ АЖИЛ БИЗНЭС, АМЬДРАН БУЙ АРЧААГҮЙ МУУ МУУХАЙ ОРЧНОО ӨӨРЧЛӨХ, ЗАСАХ, САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ …ХУУЛЬ ЖУРМЫГ ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ МӨРДӨХГҮЙ АРАЙ Л ДЭНДҮҮ ЗАВХАРСАН УЛС ШҮҮ

Avatar

зочин 2021-07-19 192.82.85.28

Улсаасаа хулгай хийж амьдардаг энэ системийг одоо арилгах хэрэгтэй.Чи үнэхээр хийж чадвал Ардын баатар болно.Чадахгүй бол Онигооны баатар болно

Avatar

Зочин 2021-07-19 49.0.158.86

Хүн гүтгэж шоронд хийж, женко шүүгчийн шийдвэрийг ордоны 3 давхараас гаргаж байсан нь үнэн шүү.

Avatar

JS 2021-07-19 66.181.161.1

SUrhii garchigtai elgiin niitlel ve

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.42

Дунд сургуулийн захирлууд гэж нэргүй авлигыг цэцэглүүлдэг нөхөд бна. 1 багшийг авахад хэдэн төгрөгийн хахууль ч авдаг юм. Ер нь шударга захирал ховор доо. Зарим нэг айхтар толгой нь жаахан ажилладаг нөхөд нь авсан одоо болно. Цааш ахивал баларна гэдгийг мэдээд болж аваад гарч бгаа нь бас байнаа. Гэхдээ ийм нь цөөхөн юм даа.

Avatar

зочин 2021-07-19 203.91.118.150

Энэ сургууль соёл төгсөөгүй луйварчинг зайлуулахгүй бол МАН хүнд байдалд орно доо,,,Эрүүл мэндийн салбарын дэмжлэгийг 24 онд энэ балайгаас болоод авахгүй болсон,,, тэхээр сонгуульд ялах нь юу л бол…..

Avatar

Зочин 2021-07-19 192.82.73.105

ФЕТИША. 7 ХОНООД Л НЭГ ХУДЛАА ШААХЫН. ОДОО ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. НАМАР ОГЦРУУЛАХ БОЛНО

Avatar

Зочин 2021-07-19 59.153.112.142

Соёлын хувьсгал гэдэг шиг Авилгын эсрэг том кампанит ажил хийхгүй бол энэ улс сүйрлээ. Бүх түвшинд, ард түмнээрээ авилгыг хүлээн зөвшөөрч, бүүр энэ улсын соёл боллоо. Үнэхээр энэ улсын авлигыг арилгья гэвэл одоогийн намын системийг цэвэлэж, цэгцэлхээс нааш арилахгүй.

Avatar

Zochin 2021-07-19 103.229.123.194

Ёстой харагдаач. Өөрөө тэр замаар гарч ирсэн хүн. Аль хэдийн барьцаалагдсан. Чадахгүй. Цэвэр хүмүүсийн хийдэг ажил болохоос Нямбаатар энэ 2 шиг бохир гаруудын хийдэг ажил биш.

Avatar

Зочин 2021-07-19 14.3.153.39

С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт нарын хэрэг АТГ-ын шийдвэрлэсэн хэрэг биш. Авлигын хэрэг гэж сүржин эхэлж сүүлдээ өөр өөр шалдах булдар хэрэг болж хэлмэгдүүлсэн

Avatar

зочин 2021-07-19 192.82.91.3

МАН болон АН авилга, луйваргүй байж чадахгүй ээ. Өөр шинэ , цэвэр нам гарч ирж байж л Монгол улс авилгаас сална.

Avatar

zzz 2021-07-19 202.55.191.130

Tsever nam gej baigui harin tsver ajillah bolomjiig ne olgoson hyanalt saitai erh zuin orhcin l heregtei,

Avatar

Иргэн 2021-07-19 192.82.91.3

Намчин хулгайчууд авилга, ар өврийн хаалга, хуйвалдаангүйгээр амьдарч чадах уу???

Avatar

Зочин 2021-07-19 202.9.46.46

Оюун Эрдэнэ худлаа гар огцроод зайлаа

Avatar

ЗОЧИН 2021-07-19 64.119.25.188

НЯМБААТАР ЭНЭ ХОЁР ЧАДАХГҮЙ ЭЭ. НЯМДОРЖИЙН ХАЛААСНЫ НӨХДҮҮД. НЯМДОРЖ 5 УДАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХИЙСЭН. АВИЛГАЛТАЙ ТЭМЦСЭН НЬ ХААНА БАЙНА. ӨӨРӨӨ ЭРДЭНЭТЭД АВИЛГАЛ ӨГДӨГ НӨХӨР ШҮҮ ДЭ. МАНЫ ДУУСАШГҮЙ ҮЛГЭР ЖҮЖИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР. АРД ТҮМЭН ОДОО ХЭРСҮҮ БОЛСООН.

Avatar

сонгогч 2021-07-19 202.9.40.111

дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх гол нөхцөл нь өөрөө бас комисст орсоэ албан тушаалтнууд авилгаас ангид нэр цэвэр байх ёстой. Бас авилгаас ангид байж чадах өндөр ёс суртхуунтай байх ёстой. Тийм баймааж сая ахиц гарна…

Avatar

Зочин 2021-07-19 64.119.26.206

Афганистаны ард эрэмбэлэгдэхгүй шиг бол Монгол улсын хувьд болох байхоо.

Avatar

иргэн 2021-07-19 192.82.92.114

Монгол улс үнэхээр дээр дооргүй авлигад идэгдсэн. Маш сайн цэвэрлэгээ хийхгүй бол авлигчидын мөнгийг ард иргэд үнийн өсөлтөөр төлж байна. арай дэндүү байна.

Avatar

zz 2021-07-19 202.55.191.130

Tseverlegee geheesee iluu sain hyanalttai erh zuin togtoltsoo heregtei bna. Tegehgui bol tseverllee geed dahaid l hog tarina, daihad l tseverlene nemer bhgui. Avilgalchiig avna dahiad shine avilgalch garch irene.

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.156

3 дахь удаагаа шудрага ёсны дайн зарлажийн хөөрхий минь.хөгжлийн банкны мөнгийг эдний намынхан идсэн.ундармаа, алтай констракшн,эрэл гээд.Хэлбэл оюукаг хүүк нь зодно.яасан ч хэцүү юм.

Avatar

Зочин 2021-07-19 216.250.97.187

Попын дүү ПОПОЧХОН юм даа хөөрхий, худлаа дандаа Попроно, Ковидгүй ЗУН эд нар гээд бсн яасан ОГЦОР

Avatar

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ЕС нар бүгд их хэмжээний хөрөнгөний эх үүсвэр нь тодорхой бус хүмүүс 2021-07-19 64.119.23.205

Өөрийгөө, Ерөнхийлөгчийг , УИХ-ын даргыг, УИХ, ЗГ-ын авилгачин, төрийн албан тушаал зардаг гишүүдээ эхлээд шалга.

Дараа нь яамны газрын дарга нар, агентлагын дарга нар, аймгийн засаг дарга нар, Төрийн албаныхан чинь бүх шатандаа бүгд авилгачид.

Авилгын эсрэг дайн зарлаж байгаа бол шударгаар тэмц, ҮГҮЙ БОЛ худлаа попролгүй БОЛЬ !!!

Avatar

иргзн 2021-07-19 202.179.25.90

хн эдгээр Авилгалд холбогдож Улс оронд асар их Хохирол учруулсан Этгээдүүдыг Ял өгсөн нэр зүүж өнөөдүүл нь Намууд нь тэднийгээ Улс төрийн Хоригдол Хэлмэгдсэн гэсэн Нэр хаяг зүүжтүрүүчээсээ Өршөөгдөж гарч ирээд байхаар ямар юмны Авилгатай тэмцсэн болох вэ дээ

Avatar

Зочин 2021-07-19 124.158.120.226

Сүржин нэртэй даржин нийтлэл байна.

Avatar

Зочин 2021-07-19 66.181.186.55

Энэ ёстой сонин залуу үргэлж цуу яриа шуугиан тарих ямар ч үр дүн байхгүй Бууж өгөөд хурдан далд ороо.

Avatar

Зочин 2021-07-19 202.131.236.138

хүмүүсийн анхаарлыг хэдэн хоногч гэсэн өөр тийш хандуулж, суудалдаа үлдэх гэсэн поп юмаа. попрохоос өөр хийж чадах юм байна уу

Avatar

зочин 2021-07-19 202.21.120.66

ажил хийх гэсэн хүнийг ингэж намыхнантай дайн зарлалаа энэ тэр гээд хэрэггүй байгаа юмаа Ажил хийхгүй болохоор юуч хийсэнгүй тэр тэгэж идсэн энэ ингэж идсэн МАН-хан тэгэж цөлмөж байна гээд байдаг тэрийг нь шалгах гэхээр дайн зарлалаа нтр гээд байдаг ааш нь олдохгүй туламнууд вэ

Avatar

Зочин 2021-07-19 192.82.74.172

Авилгал дээд түвшинээс ивээгдэж МАН ыг санхүүжүүлж байгааг илрүүлнэ үү. Асах их мөнгө

Avatar

Зочин 2021-07-19 192.82.68.234

Барилгын яамны Төрийн нарийн С.Магнайсүрэн, Тамгийн газрын дарга Баярсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга Должинсүрэн гэсэн авилгалын сүлжээг шалгах хэрэгтэй дээ. Хагартлаа баяжсан авилгачид. Одоо ч үргэлжлүүлсээр байна. Сүүлд авсан мэдээллээр Должинсүрэн нь өөрийн нөхрийн нэр дээрх Next step XXK-ын нэр дээр тендер авсан байна. Бүр гаршаад, амтшаад удаж байна даа. Ийм л авилгачидаас эхлээрэй Нямбаатар, Оюун-Эрдэнээ !!!!

Avatar

Amar 2021-07-19 124.158.69.164

Хөөе.Цахим засаглал буюу хиймэл оюун ухааны дайсан гэж юу байх вэ дээ.Элийрсэн юм бичих юм. Хойт Солонгосын хэвлэл юм уу?Хаашаа юм бн? Айн.

Avatar

Баатар ахын чинь амьдаа 2021-07-19 202.126.89.123

Оюу Эрдэнэ үнэхээр шудрага юм бол сүүлийн хоёр жилийн наадмын тоглолт найруулсан нэрээр төсвөөс хэдэн тэрвумаар нь завшсан эх өөр гэсэн ч эцэг нэгтэй төрсөн ах херогын Баатарыг шалгахаас эхэлвэл ард түмэн чамд итгэнэ.

Avatar

Зочин 2021-07-19 192.82.74.172

Ээлжит амлалт. Замын Үүдийн авилгал асуудлаар ямар арга хэмжээ авсан вэ?
МАН арилгалаа уржигдар нам.
Сая сонгуулиудад тараагдсан их наядаар тооцогдох мөнгөний эх үүсвэр, эзнийг нэг бүрчлэн илрүүлбэл манай улс хөгжинө.
Ерөнхийлөгчийн тэрбум хөрөнгийн тухай тайлбар сонсогдоогүй .

Avatar

Зочин 2021-07-19 202.126.90.73

ХИЙ ХООСОН ҮГС ХЭЛЛЭГГҮЙ , ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ, ПОПОРДОГГҮЙ , ХАРИН САЛБАР САЛБАРТАА ЗӨВХӨН БОДИТ АЖИЛ БОДИТ МЭНЭЖМЭНТ ХИЙДЭГ ТӨРТЭЙ, ИРГЭДТЭЙ БОЛМООР БАЙНА ДАА…

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.173

Хууль зөрчиж эрх мэдлээ ашиглан хариуцсан салбарынхаа албан тушаалын орон сууцнаас авч бусдад ашиглуулсан, мөн сайд болонгуутаа уг сууцаа маш хямдхан хувьчилсан хувьдаа завшсан Батлан хамгаалахын сайд Г_Сайханбаяраас наад авлигтай тэмцэх ажлаа эхлүүлээрэй.Өчнөөн мянган офицер ахлагч нар орох оронгүй явж байхад өөрсдөө байртай атлаа тэдний амьдрах байрыг авсан Сайханбаяраар ахлуулсан тус салбарын 25 генерал 50 хурандаагийн албан тушаалын гэмт хэргийг эхлээд шалгаарай.

Avatar

цементэн овоохойг нураая 2021-07-19 66.181.161.79

ухнаагин хүүхдүүдиин ЖАРГАЛАНТ МАХ ЖДҮ хулгайгаас эхлэвээс сая амжлтанд хүрнэ онигоо болно шүү ОЮУНЭРДЭНЭ ОВООХОЙ минь гаалиин АЧИТ МХЕГ Н ГАНТУЛГА БАГАБАНДИ гураваас эхэлж чадахгүй хулчгар шаварчин

Avatar

🍀🍀🍀 2021-07-19 202.126.90.73

ХҮН БҮХЭН ГЭГЭЭРЭЛД ХҮРЧ ЗӨВ ЗАМААР ЗАМНАХ БОЛТУГАЙ !! ⚘⚘⚘

Avatar

Зочин 2021-07-19 202.126.89.3

Ө.Энхтүвш н түүний цүнх баригч Стандартын газар хууль бусаар томилогдсон авилгач Б.Билгүүний авилгын хэигүүдийг шалгаж төрийн албыг цэвэрлэхээс ажлаа эхлээрэй

Avatar

Зочин 2021-07-19 202.55.188.94

Танай мэдээнд сэтгэгдэл бичиж болохоо больжээ! Танай сайт хөлснийх!! Тагайхыг АТГ д шалгуулбал таарна

Avatar

Зочин 2021-07-19 202.55.188.94

ХАЛТМААГИЙН ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА ХОЁРЫГ ШАЛГААЧ!!!

Avatar

hehe 2021-07-19 192.82.66.72

zailuul zasgaa avch uldeh arga ni yum bish uu zugeer l ATG ee tatan buulgahgui yu dee shantaaj hiij jaahan belee zuzaalah ni dee

Avatar

Зочин 2021-07-19 124.158.96.202

Жэнког шалгах зүрх Оюука Нямбаатар хоёрт байгаа юу? Төрөөс төрсөн тэрбумтнуудаа шалгах уу? Итгэх аргагүй.

Avatar

Зочин 2021-07-19 66.181.161.33

Жинхэнэ авилгач газрын наймаачин урд зүгийн зээ, МАНАН бүлэглэлийн эзэн М.Энхболд эрх чөлөөтэй жаргаад л явна. Юу ярьж байсанаа санаач Оюунэрдэнэ Нямбаатар нараа, Ичээч,

Avatar

;kkkkkkk 2021-07-19 202.126.88.69

Ogtsrohguin tuld tdag hojij.bn

Avatar

tendee bol 2021-07-19 130.253.29.4

TRASH??????

Avatar

Badarch taxar 2021-07-19 103.57.94.243

Авлига хэрэгтэй өмнөд солонгос авлигаар хөгжсөн шү!

Avatar

YouTube olon ylcad zasaglaj gej oilgoloo,garbachob byalduuchiix,hbols ch gx shig 2021-07-19 130.253.29.4

cydalja.

Avatar

Zochin 2021-07-19 202.126.89.114

Oiroosoo ehelsen n hamgiin ur duntei,surgamjtai,ard olni demjlegiig avch chaddag

Avatar

Зочин 2021-07-19 122.201.31.92

Хонгилынхон буюу Шүүх, Прокурор, АТГ гээд авилгын хэргийг шийддэг газрууд нь тэр аяараа Женкогийнхон байхад яаж шийдэхэв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж