Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VII.19-2021.VII.25/

Хуучирсан мэдээ: 2021.07.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VII.19-2021.VII.25/

Хонь

Энэ долоо хоногт таны бизнест ялимгүй бэрхшээл үүсэж магадгүй. Тиймээс түншүүдтэйгээ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Хостой нь хайрттайгаа хамт аз жаргалтай олон мөчүүдийг өнгөрөөнө. Харин ганц бие хонины ордныхон энэ долоо хоногт хайртайгаа учирч тун магадгүй гэнэ шүү. Мөн хэн нэгэнд гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногтоо амжуулбал бүтэмжтэй. Санхүүгийн төлөвлөөгүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Зардал гаргах зүйлс олон тааралдах ч өөрийгөө хянаж, мөнгөө зөв зарцуулж чадвал таны хэтэвч улам зузаарна. Хэт их ядрахаас зайлсхийж, өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Үхэр

Энэ долоо хоног ажлын амжилтаар дүүрэн байх бололтой. Хэрвээ ажлаа солихоор төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт ширээгээ цэгцлээрэй. Бизнес эрхлэгчдийн орлого өсөх төлөвтэй байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжгүй. Хэцүү байдалд орохгүйн тулд мөнгөө гамтай зарцуулахыг хичээгээрэй. Ганц бие үхэрнүүдэд аз таарч, найз нөхдийнхөө дундаас хайраа олж магадгүй. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй ч дасгал хөдөлгөөн, зөв хооллолт хэзээ ч илүүдэхгүй шүү.

Ихэр

Ажлын амжилтаар дүүрэн долоо хоног. Өрсөлдөгч нартаа өөрийн хүч чадлыг тодорхой харуулах тохиромжтой үе. Энэ долоо хоног бол бизнес эрхлэгч ихрүүдийн аз, одтой долоо хоног. Санхүүгийн хувьд их овойж оцойхгүй ч бага хэмжээний орлогууд таны түрийвчийг хоосруулахгүй байж дөнгөнө. Тиймээс мөнгөгүй, хүнд байдалд орохгүйн тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарахаас гадна гэр бүлтэйгээ аль болох их цагийг өнгөрөөгөөрэй.

Мэлхий

Ажлын ачаалал ихтэй долоо хоног. Зөвхөн ажлаас гадна бусдын алдааг засах төвөгтэй шаардлага ч ажлын байран дээр тулгарч магадгүй. Бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой үе ирж байна. Долоо хоногийн эхний гурван өдөрт шинэ зүйлс сурч мэдэх бололтой. Харин үлдсэн өдрүүдэд төлөвлөгөөнийхөө дагуу тууштай ажиллавал үр дүн нь таныг гомдоохгүй. Долоо хоногийн дундуур төлөвлөөгүй зардлууд гарч ирж магадгүй. Тиймээс маш сайн төлөвлөж, түрийвч хоосрохоос сэргийлэх хэрэгтэй. Хайрттайгаа маш гайхалтай дотно байх болно. Эрүүл мэндийн байдал сайн, зовоож байсан өвчин шаналал энэ долоо хоногт эдгэрнэ.

Арслан

Зорилгодоо хүрэх долоо хоног. Энэ долоо хоногт та өөрийн шинэ гайхалтай чадварыг олж мэдэх болно. Шинэ ажил эхлүүлбэл амжилттай дуусгана. Хөрөнгө оруулсан зүйлс үр жимсээ харамгүй өгч, орлого нэмэгдэнэ. Шинээр машин, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад ээлтэй. Хоол, нойроо эрүүл, сайн зохицуулахын хичээгээрэй. Зовоож байсан өвчин эдгэрэх болно. Боловсролын зээл хөөцөлдөж байгаа бол бүтэж магадгүй. Таны шинэ зүйл сурч мэдэх тэмүүлэл нэмэгдэх гэнэ. Мөн хуучин найзуудтайгаа харилцаагаа сэргээх бололтой. Гэхдээ энэ долоо хоногт та болон танай гэр бүлд зарим нэг жижиг сажиг асуудлууд тулгарч болзошгүй.

Охин

Эерэг долоо хоног. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч нар ашигтай ажиллана. Төлөвлөсөн ажлууд саадгүй бүтнэ. Харин төлөвлөгөөнд тусгаагүй ажлууд бүтэмж муутай. Эерэг эрч хүчтэй байх тул эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэхгүй. Харин сахнүүгийн хувьд мөн л нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Өрсөлдөгч нараасаа болгоомжилж байвал буруудахгүй. Хувиа хичээх зан гаргаж хайртай хүнээ гомдоож, харилцаандаа сэв суулгаж магадгүй. Урт цагаар ажиллах нь муу үр дагавартай гэдгийг санаарай.

Жинлүүр

Өнгөрсөн долоо хоногийн стрессээс ангижирч, шинэ долоо хоногтоо анхаараарай. Таны хүлээж байсан зүйлс хойшлогдож магадгүй ч итгэл найдвараа битгий алдаарай. Хайр дурлалын хувьд болзож байгаа жинлүүрүүд нэг шат ахих бол, гэр бүлтэй жинлүүрүүд гэр бүлдээ зав гаргаж, хамтдаа дуртай зүйлээ хийхэд тун тохиромжтой.

Хилэнц

Энэ долоо хоногт хилэнцийн ордныхон олон сорилтуудтай тулна. Гэсэн хэдий ч энэ нь таны санхүүд эерэгээр нөлөөлж магадгүй. Тиймээс ажил, амьдрал санхүүгээ маш сайн төлөвлөж, илүү зүйлд эрч хүч, мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй. Удаан уулзаагүй танил эсвэл найзтайгаа гэнэт учирч магадгүй гэдгийг од эрхэс хэлж байна. Эрүүл мэндийн хувьд улирлын чанартай халдварт өвчин тусахаас сэргийлээрэй.

Нум

Хамтрагч нартайгаа ярихдаа үгээ сайн бодох хэрэгтэй гэдгийг үргэлж сана. Үгүй бол үл ойлголцол том асуудалд хүргэж мэднэ. Гэр бүлийнхэнтэйгээ маргахаас зайлсхий, эс бөгөөс маргаан улам даамжирна. Долоо хоногийн сүүлээр ар гэр, найз нөхдийн зүгээс дэмжлэг хүртэнэ. Шинэхэн хосуудын хувьд таатай долоо хоног болох нь. Орлого зарлагаа маш сайн хянах хэрэгтэй. Ажлын байран дээр хэцүү асуудлууд тулгарч болзошгүй.

Матар

Долоо хоногийн турш ах дүү, хамаатан садантайгаа сайхан харилцаатай байна. Гэвч ажлын хамтрагч нартайгаа үзэл бодлын ялгаатай байдлаас болж маргалдаж болзошгүй. Хэдий тийм ч ажлын бүтээмж хэвийн, жигд байх болно. Долоо хоногийн дундуур хайр дурлалын асуудал таатайгаар эргэх болно. Зарлага ихтэй байх боловч ах, эгч нарын зүгээс тусламж үзүүлэх тул арай ч модоо барихгүй бололтой.

Хумх

Романтик долоо хоног. Ганц бие хумхын ордныхон хайртайгаа учирч, хостой нь хайрандаа улам гүн умбах нь. Гэвч гэр бүлийнхээ ахмадуудтай маргалдаж болзошгүй. Ойр дотны хүн их хэмжээний олз олно. Харин та өөрийн зарлагаа нарийн хянаж яваарай. Долоо хоногийн сүүлээр мөнгөтэй болж магадгүй. Ажил, амьдралын асуудлуудыг ялгаж танихыг хичээгээрэй. Ажилдаа ердийнхөөс илүү төвлөрөхгүй бол өөр сатаарах зүйлс мундахгүй. Хэдий тийм ч долоо хоногийн сүүлээр ажлын бүтээмж өснө.

Загас

Хайр дурлалын асуудлууд эерэгээр шийдэгдэх долоо хоног. Гэрлэсэн хосууд долоо хоногийн дундуур бие биедээ тавих халамжаа нэмээрэй. Гэр бүлийн зүгээс бүх тусламж, дэмжлэг ирж, найз нөхөдтэйгөө гайхалтай цагийг өнгөрөөнө. Долоо хоногийн сүүлээр аавтайгаа муудалцаж болзошгүй. Санхүүгийн хувьд элдэв асуудал үүсэхгүй. Гэхдээ тансаг хэрэглээний зүйлсэд хэт их мөнгө үрэхээс татгалзаарай. Хүнд зээлүүлсэн мөнгөө эргүүлж авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж