Ши Жиньпин: Монгол Улс газарзүйн ойр байршлаа ашиглах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.07.18-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Монгол Улс газарзүйн ойр байршлаа ашиглах хэрэгтэй

Ши Жиньпин: Монгол Улс газарзүйн ойр байршлаа ашиглах хэрэгтэй

Хятадын дарга Ши Жиньпин Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ эринд гүнзгийрүүлэхийг уриалжээ. Тэрбээр Баасан гаригт /2021.07.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих үеэрээ хоёр улсын нийтлэг ашиг сонирхол улам бүр өргөжиж буйг онцлоод уул усаар холбогдсон найрсаг хөршүүд болох Хятад, Монголын харилцаа эрчтэй хөгжсөөр буйг цохон тэмдэглэсэн байна.

Мөн цааш нь “Covid-19” цар тахал дэгдэж эхлэх үеэс хоёр улс цар тахлыг эсрэг хамтран тэмцэж, хоёр улсын ард түмний найрсаг харилцаа гүнзгийрсэн нь Монголоос бэлэг болгон өгсөн хонины хариуд талархсан сэтгэлээ илэрхийлэн Хубэй мужаас нутгийн цай илгээсэн сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаас харагдаж байна” хэмээв.

Түүнчлэн Хятад улс нь цар тахлын эсрэг Монгол Улсын тэмцэлд бүхий л хүчин чадлаа дайчлан үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.Мөн хоёр улс харилцан бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийн сацуу ард түмнийхээ бие даан сонгосон хөгжлийн замналыг харилцан хүндэтгэж, бие биеийн үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудыг харгалзан үзэж, дэмжихийг Ши Жиньпин санал болгожээ.

Цаашлаад хоёр тал “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг илүү сайн уялдуулж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, экологи гэх мэт салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд газарзүйн хувьд ойр байршлаа ашиглах хэрэгтэй гэв. Үүнээс гадна Хятадын тал Монголоос импортлох уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ.

Тэрбээр мөн Хятад улс хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, олон талт байдлыг хөхиүлэн дэмжих, харилцан хүндэтгэсэн, шударга, эрх тэгш, харилцан ашигтай байдлыг тодотгосон олон улсын харилцааны шинэ хэв маягийг цогцлооход Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүний хариуд, Хятадын Коммунист намын /ХКН/ зуун жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын даргад баяр хүргээд, ХКН өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын ард түмнийг хосгүй ололт амжилтуудад хүрэхэд нь чиглүүлэн манлайлсныг онцлон тэмдэглэв.

Ялангуяа Ши Жиньпиний хүчирхэг удирдлага дор Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, бүх талаар хөгжин цэцэглэсэн нийгмийг байгуулсныг дурдаад, цаашид дараагийн зуун жилийн зорилгодоо хүрэх шинэ аялалд нь өндөр амжилтыг хүсэн ерөөжээ.

Түүнчлэн Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа “Covid-19” цар тахлыг үл харгалзан хөгжлийн эрчээ хадгалж байгааг онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх зүйр үгийг эш татан хүнд цагт үнэ цэнтэй тусламжаар хангасан явдалд талархал илэрхийлжээ. Мөн Хятадын хөгжил Монгол Улсад ач холбогдолтой боломжуудыг нээж буйн сацуу дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.

“Манай улс цаашид харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, “Бүс ба Зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж, олон талт харилцааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйг цогцлооход Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг тэрбээр дурджээ.

Эх сурвалж: En.people.cn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж