Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав | News.MN

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Хуучирсан мэдээ: 2021.07.18-нд нийтлэгдсэн

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар таагүй үг хэлсэн нь хоёр улсын харилцааг хурцатгажээ.

Тодруулбал, Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага өгөхдөө “Хоёр улсын харилцаанд Японы Засгийн газар Өмнөд Солонгосын тал шиг их санаа зовохгүй байгаа. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмий “гар хангалга хийж” өөрийгөө зовоож байна” хэмээн ярьсан байна.

Уг ярилцлага цацагдсаны дараа шүүмжлэл дэгдэж, тэрбээр удалгүй хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйгаад, түүний хэлэх гэсэн санаа шууд Мүн Жэ Ин рүү чиглээгүй, Өмнөд Солонгосын одоогийн дипломат бодлогыг егөөдсөн хэмээн тайлбарлажээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Күн тус улс дахь Япон улсын Элчин сайд Койчи Айбошитай уулзахдаа Сомагийн хэлсэн дипломат бус, бүдүүлэг үг хэллэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зохих арга хэмжээ авахыг шаарджээ. Элчин сайд Койчи Айбоши өөрийн орлогч Хирохиса Сомад донгодох арга хэмжээ авсан тухайгаа мэдэгдсэн байна.

Ирэх долоо хоногт эхлэх Токио 2020 олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайд Ёшихиде Сүгатай нэг цаг орчим үргэлжлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байв. Уг уулзалт нь хоёр улсын харилцааг сэргээх боломж гэж харж байгаа юм.

Гэтэл Сүга олимпийн нээлтэд оролцох гадаадын төрийн тэргүүн тус бүртэй 15 минутын хугацаанд уулзахаар төлөвлөснөө саяхан зарласан. Ийнхүү Өмнөд Солонгосын төлөвлөгөө ёсоор болох эсэх нь эргэлзээтэй болсон юм. Мөн тэд зургадугаар сард Их Британид болсон Их Долоогийн чуулганы үеэр уулзах тухай яригдаж байсан ч бүтээгүй.

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-18 49.0.130.132

Сул унгасуудыг дарж байх хэрэгтэй

Avatar

zochin 2021-07-18 180.70.47.75

Buh l buten ulsiin eronhiilogchiig neg muu orlogch g*** yu ve doromjilj delhiid buduulgee gaihuulj bas dongodoh arga hemjee avsan egene uu ? bas uuchlalt guij ene ter oorsdiigoo yu gej bodoodgiin muu samuirainuud Odoo ediin zasag ni muudaad hogshirch bui oron solongos hyataduudaas muu sanaatai humuus baidag shdee

Avatar

Зочин 2021-07-18 49.0.130.132

ха ха Сул унгасуудыг харин ч дарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-18 192.82.68.176

saihan zolignuud

Avatar

Зочин 2021-07-18 130.253.29.4

ylcuun za.

Avatar

Зочин 2021-07-18 64.119.25.203

Япончууд ази тивийн Монголоос бусад улс орнуудыг эзэлж байсан. Харин Монголчууд гайтай хар салхинаас болоод японуудыг эзэлж чадаагүй юм.

Avatar

ene tsag yed baij ydaj, saityyd deer bn, tomilgoo eleg barisan naidaltgyi,zal. 2021-07-18 130.253.29.4

ali deer bertin, tsagaan salxi bas xar salxi xuilraad yalgaagui bn.

Avatar

Зочин 2021-07-18 64.119.26.215

ази ууд хэзээ европ шиг болох юм болдоо 1 л гаралтай сармагчин шүү дээ энэ япон сонууд одоо өнгөрсөнөө дурсаад тэр хооронд нь хужаанууд яс хаяаад

Avatar

Зочин 2021-07-18 192.82.68.176

ain

Avatar

Зочин 2021-07-18 64.119.23.206

Япончууд ер нь азийнхаа улс орнуудыг дорд үзэн басамжлах хандлагатай л даа. Харин Монголд л сайн байгаад байдаг юм. Хар салхи байгаагүй бол ч эдний л дарлалд сөнөх шахуу болох байсан юм, гэж л боддог шиг байгаам. Бусад нь ч бүгд өөрсдийнх нь дарлалд барлаг байсан, гээд дорд үздэг шиг…

Avatar

Зочин 2021-07-18 64.119.22.101

ЧИ БҮҮ х** ЯПОН ХҮН ХҮН ЧАРААР СОЛОНГОС ХҮНЭЭС ИЛҮҮ ШҮҮ ИТГЭЖ НАЙЗЛАЖ БОЛОХ ХҮМҮҮС ТЭР УЛСЫН ХООРОНДОХ АСУУДАЛ БИДЭНД ХАМААГҮЙ

Avatar

Зочин 2021-07-18 103.229.120.182

Овоо муу нохойн гөлөг байна шүү.ккккк

Avatar

Зочин 2021-07-18 150.129.140.237

Хэлсэн үгийнхи нь орчуулга эргэлзээтэй. Англи эхэд нь тийм хэллэг, хашилтанд хийсэн шиг тийм нэр томьёо байхгүй…

Avatar

ҮНЭН 2021-07-18 192.82.72.94

хаха тийм үг ёстой бүх улсын хэлэнд байгаа байхаа ядаж л "blow job" гэх байлгүй хаха

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-18 122.201.31.251

Үнэн үг хэлсэн хүнд хүн бүхэн дургуй байдаг.

Avatar

ҮНЭН 2021-07-18 192.82.72.94

үнэн гэдгийг чи яаж мэдэх вэ хаха

Avatar

иргэн. 2021-07-18 202.126.89.232

япон ч том улс юм аа

Avatar

Зочин 2021-07-18 88.103.231.157

өмнө солонгос ч горьгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж