Ирэх долоо хоногт дуу цахилгаантай бороо орно | News.MN

Ирэх долоо хоногт дуу цахилгаантай бороо орно

Ирэх долоо хоногт дуу цахилгаантай бороо орно

Ирэх долоо хоногт дуу цахилгаантай бороо орно

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирэх долоо хоногт аянга цахилгаантай аадар бороо орох талаар мэдээлэв.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төв б олон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2021-07-18 202.179.25.90

Худлаа яриад л Телевиз радиогоор энэ Долоо хоног чухам шувт Бороотой гээд Мэдээлээд байсан тэгэд тэр орсон Бороо нь хаана байна, лав л Хотод орж сүйд болсон алга л байна , УЦУГ жаахан Баримжаатай мэдээлж баймаар юмаа, Та нарын гаргасан Мэдээгээр чинь Иргэд ААН Малчид Тариаланчид ажил үүргээ зохицуулж ажилладаг юм ш дээ,

Avatar

Зочин 2021-07-18 202.9.46.160

Гоё шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж