Х.Нямбаатар сайд авлигыг “цэгцлэх” үү

Хуучирсан мэдээ: 2021.07.18-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар сайд авлигыг “цэгцлэх” үү

Х.Нямбаатар сайд авлигыг “цэгцлэх” үү

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2021.07.16/ авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар томилогдож, эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг даалгасан билээ. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс Х.Нямбаатар сайдыг авлигатай тэмцэнэ гэдэгт итгэлгүй байгаа нь нууц биш юм.

Монгол Улс авлигын индексээр сүүлийн жилүүдэд ухарсаар байна. “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг билээ. 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан.

Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Тухайлбал, 2016 онд 87-р байр, 2017 онд 103-р байр, 2018 онд 93 байр, 2019 онд 106-р байрт эрэмбэлэгдэж байжээ.

Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх гэнэ. Мөн авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж