Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна | News.MN

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ  мөрний эрэг дээр 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 09-ний өдөр аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 22:10 цаг хүртэл иргэн 50 настай эмэгтэй Н-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ сарын 17-ны  байдлаар 4 бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг тус сумын Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул хүртэл 4 завиар 21 км-т 2 удаа, нийт 84 км-т. Хоёрдугаар бүлэг Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтай хайсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ. Иймээс аврагчид өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-18 202.21.120.66

энэ одоо мэдээ мэдээлэл юмуу галуу хүний өдрийн тэмдэглэл юмуу хүн уншиж ойлгохоор юм ер алга

Avatar

Иргэн 2021-07-18 103.26.194.55

Сонин л юм. Ямар ч эрүүл ухаантай хүн машинтайгаа сэлэнгэ рүү орохгүй дээ.

Avatar

Зочин 2021-07-18 115.130.128.237

Усыг басч болдогүй юм даа. Машинтайгаа туулаад гарчихна гэж бодож л дээ

Avatar

Зочин 2021-07-18 126.116.39.86

Н Д хоёр алга болчихоод байхад яагаад ганцхан Н-ийг хайгаад байна вэ? Д-г хайхгүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж