НЭМЭЛТ:
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.07.18/ явагдлаа. Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд болж Хакүхо 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчиллээ. Хэдийгээр түрүүлэх боломжоо алдсан ч Тэрүнофүжи ёкозүна цол хүртэх болзлоо хангалаа.
ХАКҮХО VS ТЭРҮНОФҮЖИ: ХЭН НЬ НАГОЯ БАШЁД ТҮРҮҮЛЭХ ВЭ?
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.07.18/ явагдана. Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд явагдах учиртай. 14 даваа, нэг ч унаагүй яваа энэхүү хоёр бөхийн хэн давсан нь Нагоя башёгийн аварга болно.Хэрэв Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж, түрүүлбэл асуудалгүй ёкозүна цол хүртэнэ. Харин Хакүхо Х.Даваажаргал аварга түрүүлбэл өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчлэн 45 дахь түрүүгээ хүртэнэ.
Сүүлийн хоёр башёд дараалан түрүүлээд буй Тэрүнофүжиг зургаан башё бүтэн барилдаагүй ёкозүна Хакүхо зогсоож чадах уу? гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Хакүхо 14 дэх өдрийн барилдаанаа озэки Шодайн эсрэг хийж давсан бол озэки Тэрүнофүжи сэкивакэ Такаяасүг давсан.
Бусад Монгол бөхчүүдийн тухайд Хошорюү С.Бямбасүрэн(9-5), Кирибаяама Б.Лхагвасүрэн(8-6), Ичиножо А.Ичинноров(9-5), Тамаваши Б.Мөнх-Оргил(11-3), Чиёошома Г.Мөнхсайхан(8-6) нар бүгд качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүлжээ.
Холбоотой мэдээ