Дерек Фишер Кобигийн эхнэр Ванессатай болздог уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.18-нд нийтлэгдсэн

Дерек Фишер Кобигийн эхнэр Ванессатай болздог уу?

Дерек Фишер Кобигийн эхнэр Ванессатай болздог уу?

Сагсан бөмбөгийн домогт тамирчин агсан Коби Брайантын бэлэвсэн эхнэр Ванесса Брайанттай холбоотой дахин нэг сөрөг мэдээлэл цацагдаж эхэллээ. Өнгөрсөн жил "MTO News" сайтын зүгээс нэгэн дуулиантай мэдээллийг цацсан. Тодруулбал, Коби Брайантыг таалал төгссөний дараа Америкийн мэргэжлийн спортын тамирчид тэр дундаа NBA-ийн алдрын танхимын хоёр ч гишүүн мөн олны танил спортын тайлбарлагч тэргүүтэй хүмүүс түүний бэлэвсэн эхнэр Ванесса Брайант руу мессеж бичиж, болзоонд урьж байсан гэдэг. Гэвч энэ мэдээлэл үнэн худал нь мэдэгдэхгүй удалгүй намжсан. Тэгвэл өчигдөр/2021.07.17/ дахин нэг мэдээлэл газар авсан нь Коби Брайантын багийн анд Дерек Фишер Ванесса Брайантын хамтаар WNBA буюу Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолтыг үзжээ. Энэ нь ч цахим орчинд хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна.

Коби Брайант гэр бүлдээ 600 сая ам.долларын өв хөрөнгө үлдээсэн гэдэг.

Дерек Фишер өмнө нь багийнхаа андын эхнэртэй учир ургуулж байсан удаатай. Түүнтэй хамт нэг багт тоглодог байсан Мэтт Барнс эхнэрээсээ салаад удаагүй байхад Дерек Фишер түүний эхнэр Глориа Говантай болзож байгаад Барнст баригдаж, зодуулж байв.

Дерек Фишер өдгөө WNBA-ийн Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч, ерөнхий менежерийн үүргийг давхар гүйцэтгэж байна. Багийнхаа андын эхнэртэй явалдсан гэдэг шалтгаанаар түүний нэр хүнд унаж, NBA-д баг дасгалжуулж, удирдах эрхгүй болсон гэж хүмүүс ярьдаг.

Коби Брайнт, Дерек Фишер нар хамтдаа 13 улирал Лос Анжелес Лэйкерс багт тоглож, таван удаа аварга авч байсан түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: itsgame7.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ХарамсалтайХарамсалтай
51
БурууБуруу
40
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
26
ХахаХаха
22
ГайхмаарГайхмаар
21
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж