Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанид торгууль ногдуулахаар болжээ.
Мөн шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон байна.
Тус газраас өмнө нь шатахуун түгээх, худалдан борлуулж буй бүх компанийг шалгалтад хамруулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид арга хэмжээ авах тухай мэдээлж байв.
Холбоотой мэдээ