Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлээс 80 мянга гаруй хүн орон нутгийг зорьжээ. Аялал зугаалгын бүс болох Хөвсгөл болон Архангай Өвөрхангай, Увс Дорнод, Баян-Өлгий аймагт хамгийн их бөөгнөрөл үүссэн байна.
Хөдөө орон нутагт амрах хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хур хог ч үүсэв. Тухайлбал, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Хатгал сумын нэвтрэх цэгээр өчигдөр 25000 гаруй дотоодын аялагч, 8500 тээврийн хэрэгсэл зорчжээ. Энэ үеэр үүссэн 30 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн ачсан байна. Хотоос гарч, орон нутгийг зорьж буй иргэдийг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулж байгаа юм.
Холбоотой мэдээ