Токиогийн олимпийн зохион байгуулагчид өнөөдөр /2021.07.17/ тамирчдын тосгонд байрлаж буй нэг хүнээс covid-19 илэрсэн талаар мэдээлжээ. Хувийн нууцтай холбоотой тул тухайн хүний харьяалал тодорхой болоогүй байна.
Энэ нь ихэнх тамирчид байрлаж буй 11 мянган хүн байрлахаар төлөвлөсөн Токио хотын захад байрлах 44 га талбай бүхий тамирчдын тосгоноос халдвар илэрсэн анхны тохиолдол болж буй аж. Иймд олимпийн наадмыг "аюулгүй, найдвартай" зохион байгуулах амлалт биелэх эсэх дээр ихээхэн эргэлзээ төрүүлж байгааг хэвлэлүүд онцолжээ.
Одоогоор олимпийн наадмыг зохион байгуулахад оролцож буй гадаад дотоодын 40 орчим хүнээс халдвар илрээд байгаа ч яг тамирчдын байрлаж буй гол кэмпээс халдвар бүртгэгдээгүй байсан юм. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио 2020” олимпийн наадмын ихэнх тэмцээн уралдаан үзэгчгүй зохион байгуулагдахаар болсон. Нийт хүн амынх нь 20 орчим хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан Япон улсын хувьд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт ихэсч, дахин хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Энэ сарын 23-аас наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх олимпийн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид эхнээсээ ирж, байрлаж байна. Зохион байгуулагчид олимпийн хотхонд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, орж гарах хөдөлгөөнийг хатуу хязгаарлахыг хичээж байгаа ч алдаа дутагдал гарч байгааг зохион байгуулах хорооны удирдлагууд хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, Угандагийн хүндийн өргөгч Жулиус Ссекитолеко Баасан гаригт /2021.07.16/ Осака дахь багийнхаа бэлтгэл сургуулилтаас сураггүй алга болсон байна. Тэрбээр “Эх оронд нь амьдрал хүнд хэцүү байгаа тул Япон улсад үлдэж ажиллах хүсэлтэй” хэмээх бичиг үлдээгээд явсан бөгөөд зохион байгуулагчид түүнийг хайж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Зочин 2021-07-17 59.153.114.36
Япончууд гадаадыхныг хөөж явуул. Манайхыг ч гэсэн адил. Гэхдээ эднүүс илүү урамсартай, соёлтой хүмүүс гэж ойлгосон шүү.
Дэл 2021-07-17 202.55.188.93
манайхан халдварыг бууруулах сонирхол дээдчүүлд байхгүй юм бишүү
Зочин 2021-07-17 192.82.81.220
аРАЙЧ ТЭГЖЖ БОДОХ ХҮН ХАА БАЙхав дээ өрож үз энэ бодлоо
Зочин 2021-07-17 150.129.141.194
Нарийн шинжилгээ авч оруулж байгаа газар ингэж ковид19 илэрч байхад манай засгийн газар гадаадаас ирж иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг хүлээж аваагүй нь дэндүү харамсалтай, юун дельта вирус оруулахгүй байх!!!
Зочин 2021-07-17 192.82.81.220
ЭХ ОРНООл яавөл нэг Муулах шалтаг хайх хүн байХ ЮМАА
ЗОЧИН 2021-07-17 64.119.23.69
муулах биш бодит үнэнийг л хэлсэн байна