"Дельта" хувилбар дэлхийн 111 улсад тархжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.17-нд нийтлэгдсэн

COVID-19

"Дельта" хувилбар дэлхийн 111 улсад тархжээ

"Дельта" хувилбар дэлхийн 111 улсад тархжээ

Covid-19-ийн халдварлах чадвар илүү өндөр, илүү аюултай “дельта” хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо долдугаар сарын 13-ны байдлаар 111 болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

Үүнээс өмнөх долоо хоногт “дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо 104 байсан бол 14 хоногийн өмнө 96 байсан байна. Цаашид уг хувилбар нь эрүүл мэндийн тогтолцоо муутай, вакцинжуулалтын хамрагдалт багатай улс орнуудад нэмэгдэх төлөвтэй байна гэж ДЭМБ анхааруулсан байна.

ДЭМБ “дельта”-гаас гадна "санаа зовоосон хувилбар" гэх ангилалд оруулсан өөр гурван хувилбарын тархалтын талаар мэдээлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Их Британид анх бүртгэгдсэн "альфа" хувилбар долдугаар сарын 13-ны байдлаар 178 улс оронд тархсан ба энэ нь өмнөх долоо хоногийнхоос таваар нэмэгдсэн байна.  Мөн өнгөрсөн оны наймдугаар сард ӨАБНУ-д анх бүртгэгдсэн “бета” хувилбар 123 улсад тархсан бол есдүгээр сард Бразилд  илэрсэн “гамма” хувилбар дэлхийн 75 улсад бүртгэгджээ.

Эх сурвалж: CBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж