Төөрсөн гурван настай охиныг ОХУ-ын хилчид олжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.17-нд нийтлэгдсэн

Төөрсөн гурван настай охиныг ОХУ-ын хилчид олжээ

Төөрсөн гурван настай охиныг ОХУ-ын хилчид олжээ

Дорнод аймгийн Баян-Уул суманд эцэг эхээсээ төөрсөн гурван настай охиныг ОХУ-ын хилчид эсэн мэнд олжээ. Алба хаагчид хүүхдийг өчигдөр  23:00 цагийн үед  эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Тухайн өдөр гурван настай Э алга болсон гэх дуудлага 15:30 цагийн орчимд Дорнод аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус аймгийн нутаг Ульхан суурин гэх газарт 25 хүн аялж байхад гурван настай Э нь тоглож байхдаа сураггүй болсон байна. Золоор хүүхэд хилийн бүсээс эсэн мэнд олдсон нь энэ юм. Тодруулбал, ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос хүүхэд олдсон тухай мэдээллийг тус улсын хилчид 20:00 цагийн үед өгчээ. Энэ дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очсон юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж