“Covid-19 одоо вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тахал болсон”

Хуучирсан мэдээ: 2021.07.17-нд нийтлэгдсэн

COVID-19

“Covid-19 одоо вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тахал болсон”

“Covid-19 одоо вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тахал болсон”

Сүүлийн үед АНУ даяар covid-19 халдвар тархалт нэмэгдсэн нь вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдээс шалтгаалж байна гэж тус улсын тэргүүлэх мэргэжилтэн мэдэгджээ.

“Covid-19 цар тахал нь одоо вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тахал болоод байна. Сүүлийн үеийн дэгдэлтүүдийн гол төв нь вакцинжуулалтын явц удаан байгаа мужууд болж байна. Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн хувьд эрсдэл бага байгаа” гэж АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Рочел Валенски өчигдөр /2021.07.16/ Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, өнгөрсөн долоо хоногт АНУ даяар шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 40 хувь нь вакцинжуулалтын хувь багатай дөрөвхөн мужид ногдож буйгаа аж.

Хүн амынх нь талаас доош хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан мужуудад 100,000 хүн тутамд 11 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол хүн амынх нь талаас дээш хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан мужуудад энэ үзүүлэлт дөрөв байгаа гэж тооцоолжээ. Мөн вакцинжуулалтад хамрагдахаас татгалзаж буй хүмүүсийн бараг тал хувь нь вакцины талаар буруу, худал мэдээлэлд итгэсэнтэй холбоотойг анхааруулсан байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж