Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт 12-17 насны хүүхдийн өвчлөл 15.5-8.65 хувь болж буурсан. Энэ нь вакцины нөлөөлөл гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Тус яамны өгсөн мэдээллээр вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд халдвар тархах магадлалтай, вакцинд хамрагдсан хүүхдүүдийн хувьд өвчлөл хумигдах дүр зураг харагдах болжээ.
Мөн сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх тохиолдол буурч байгаа аж. Нас баралтад архаг суурь өвчин, нас, вакцин гурван хүчин зүйл нөлөөлж байна. Тодруулбал, Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх шалтгааныг архаг суурь өвчин эзэлж байна.
Халдварын улмаас нас барсан хүмүүсийн 80 орчим хувь нь ямар нэгэн архаг суурь өвчний шалтгаан эзэлж байжээ. Тэр дундаа, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, бөөр, элэгний өвчлөлтэй хүмүүс Covid-19 халдвар авсан тохиолдолд нас барах магадлал өндөр байгаа аж.
Хоёрдугаарт, 65-аас дээш насныхан нас баралтын 65 хувийг эзэлж байна. Гуравдугаарт, вакцин. Нас барсан хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй болон нэгдүгээр тунд хамрагдсан, хоёрдугаар тунд хамрагдаж амжаагүй зэрэг шалтгаан эзэлж байгаа аж.
Холбоотой мэдээ