АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2021.07.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлахаар болжээ. Тэрбээр долдугаар сарын 18-25-ны өдрүүдэд мөн Япон, БНСУ улсуудад айлчлах юм байна.

Венди Рут Шерман Токио хотноо айлчлах хугацаандаа Японы төлөөлөгчидтэй уур амьсгалын хямралтай холбоотой асуудлуудтай тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тэргүүтэй өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэнэ.

Мөн Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такэо, БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кун нартай БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн эрүүл мэнд зэрэг талуудын өмнө тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд гурван талын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцэх юм.

Түүний дараа Төрийн нарийн бичгийн даргын орлогч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Гадаад хэргийн тэргүүн дэд сайдтай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэхээр Сөүл хотыг зорино.

Харин дараа нь Сөүлээс Улаанбаатар хотыг зорьж, Монгол Улсын төлөөлөгчидтэй хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлэх хийгээд ардчиллын хамтын үнэт зүйлс болон шашин шүтэх эрх чөлөө, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ удаагийн айлчлалын үеэр Энэтхэг, Номхон далайн бүсэд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих, олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг дагаж мөрдөх чиглэлд холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран ажиллах АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотлох ажээ.

Эх сурвалж: State.gov

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж