ЭМЯ: 1295 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.17-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1295 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.07.17/ мэдээлэл хийлээ.


КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ 7 ХОНОГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, July 16, 2021

Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “Covid-19 халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад аймаг орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн байна.

Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан байна”  гэлээ.

Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өгч буй мэдээллээр өдөрт дунджаар 10-12 мянган шинжилгээг тогтмол хийж байгаа аж.

Монгол Улсад Covid-19 халдварын тархалт нийт хүн амын 4.2 хувьд хүрсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Covid-19 халдварын тархалт Улаанбаатарт хүн амын 6.6 хувь, орон нутагт буюу Говь-Алтай аймагт 4.5 хувьд хүрснээр өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн. Мөн Орхон, Төв аймаг, Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор аймагт Covid-19 халдварын тархалт их байна.

Баяр наадмын амралтын өдрүүдэд 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 80 мянга орчим хүн орон нутгийг зорьсон. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой цаашид орон нутагт өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Хөдөлгөөний эрчим халдварын тохиолдлыг нэмж байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар орон нутагт 5200 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн улсын хэмжээнд Covid-19 халдвар авч эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлын тухайд нийт 1002 хүний бие хүнд байна. Энэ нь нийт эмчлүүлэгчдийн 8.8 хувийг эзэлж байгаа аж. Мөн хүндэвтэр 3032 хүн байна.

Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өндөр байна. Монгол Улсад хүн амын дунд халдварын тархалт 4.2 хувьтай байхад нэг өдөрт эмчлүүлэгчдийн тоо 14500 орчимд хүрсэн.

Эмнэлгийн хэвтэлт нь эргээд хүндрэлт нас баралтаас сэргийлсэн гэж үзэж байгаа юм ” гэлээ.

Сүүлийн 24 цагт 1295 шинэ тохиолдол бүртгэгдсэний гурав нь зөөвөрлөгдсөн ба Улаанбаатарт 646, орон нутагт 644 илэрчээ. Түүнчлэн 41-60 насны гурав, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны таван хүн Covid-19 халдварын хүндрэлээр нас барлаа. Ингэснээр Монгол Улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 145787 болж нэмэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын улмаас нийт нас баралт 726 бүртгэгдсэн нь 0.5 хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж