НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш /2021.07.18/ болно. Энэ удаагийн супер азтан 20 сая төгрөгийн эзэн болох юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр иргэд зургадугаар сарын 1-31 хүртэл худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө Е-barimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж азтан болох боломжтой.
Сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм. Өмнө нь НӨАТ-ын урамшууллын зургадугаар сарын сугалааны тохирлоор супер шагналын эзэн тодроогүй. Гэхдээ 1.5 сая төгрөгийн 25 азтан тодорсон билээ. Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгох юм.
Холбоотой мэдээ