Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдрөөс /2021.07.17/ хатуу хөл хорио тогтоолоо. Засгийн газрын шийдвэрээр Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт долоо хоног шилжих юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж.
Тус боомтод өмнө нь зургадугаар сарын 23-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоож, улмаар БНХАУ-ын талаас нүүрсний таталтыг долдугаар сарын 6 хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж байв.
Үүссэн нөхцөл байдлын улмаас Гашуунсухайт боомтын нүүрсний экспортонд хүндрэл үүсч, томоохон уурхай, тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Тэгвэл гацаанд орсон тус боомтын үйл ажиллагаа эргэн сэргэж өчигдрөөс хэвийн ажиллаж эхлэв.
Тус боомтод өчигдрийн байдлаар нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин тус тус хилээр гарчээ. Цар тахлын улмаас экспорт “тэг” зогссон ч хилийн боомтуудын үйл ажиллагаа эргэн сэргэж байгааг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн юм.
ЫБХЭБНХБӨНХЖ 2021-07-17 66.181.161.23
ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ХАМГИЙН БАЛАЙР ГАЗАР БАЙСАН. ЗҮГЭЭР Л ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ.
Хилээ Хаагаачэээ !!!! 2021-07-17 202.126.90.73
МАНАЙ УЛС ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР БҮХ ХИЛЭЭ ХААЯ !!
Зочин 2021-07-17 66.181.161.75
БИТҮҮ АРХИДАЛТ БОЛДОГ ГАЗАР. ХАТУУ ХӨЛ ХОРИО ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ШӨНӨ ДӨЛӨӨР ӨЛӨН ЦАРАЙЛСАН ГАРУУД АРХИДААД ЗАВААН ГАЗАР. ТЭРНИЙ ОРОН БҮХ ХҮМҮҮСИЙГ НЬ ХУРДАН ХАЛДВАРЛУУЛЖ НОГООН БҮС БОЛГОСОН НЬ ДЭЭР.
Зочин 2021-07-17 66.181.161.119
2021-07-17 Хятад талын ПиСиАр-шинжилгээгээр 2 жолоочоос эерэг гарч нүүрсний экспорт зогсоод байна. Хатуу хөл хориотой нэртэй энэ газарлуу халдварын бүсээс хүмүүс нэмэгдэж ирснээр ийм асуудал болж байна аль шатанд хариуцлага алдав?